Улсын онцгой комисс өнөөдөр 14.00 цагт хуралдана. Хуралдаанаар коронавирусийн халдварын тархалтын нөхцөл байдлыг хэлэлцэх бололтой.
ЦЕГ-ын дэд дарга, Хурандаа Ж.Амгалан өчигдөр ЭМЯ-ны мэдээллийн цагаар “ОХУ-ын нутаг дэвсгэрт, тэр тусмаа хил залгаа бүс нутгуудад коронавирусийн халдвар эрчимтэй нэмэгдэж байна. Бид хойд бүс нутагтаа онцгойлон анхаарч байна. Баян-Өлгийн Цагааннуур, Увсын Боршоо, Сэлэнгэ аймгийн Алтанбулаг боомтуудад эрсдэлийн судалгаа хийгээд дуусаж байна. Цагааннуурын боомтын эрсдэлийн үнэлгээ хийж, сэжигтэй гэсэн долоон тохиолдлыг тусгаарлан, шинжилгээнд хамруулахад шинжилгээний хариу сөрөг гарлаа. Монгол орны цаг уурын онцлогоос шалтгаалах, салхи дандаа хойноос байгаа учир бидэнд бодох, сэргийлэх зүйл байна. Энэ байдлыг УОК-т танилцуулж, тодорхой шийдвэрүүдийг гаргуулна" гэсэн юм.
С.Цог
Нэвтрэх