Хүндэтгэлийн хуралдаан зарлан хуралдуулах тухай захирамж гаргалаа

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар энэ сарын 06-ны өдөр “Хүндэтгэлийн хуралдаан зарлан хуралдуулах тухай” 43 дугаар захирамж гаргалаа.

Тус захирамжид Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1, 21.2 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсад Байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 30 жилийн ойг тэмдэглэхтэй холбогдуулан Улсын Их Хурлын хүндэтгэлийн хуралдааныг 2020 оны 11 дүгээр сарын 11-ний Лхагва гарагийн 13.00 цагт хийхээр товлолоо.

Улсын Их Хурлын хүндэтгэлийн хуралдааныг Төрийн ордны “Их Монгол” танхимд зохион байгуулна.

О.ОНОН
Оллоо.мн

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.