Бүргэдийн баярыг гадаад, дотоодын 1000 гаруй жуулчин үзэж, сонирхжээ
Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг аялал жуулчлалын томоохон арга хэмжээ Бүргэдийн баяр “Хыран 2014” тэмцээн өнгөрсөн амралтын өдрүүдэд амжилттай зохион байгуулагдлаа. Тэмцээн түүхэндээ анх удаа хоёр эмэгтэй бүргэдчин оролцсоноороо онцлогтой болж, гадаадын 600 гаруй, дотоодын 1000 орчим жуулчин оролцов. Бүргэдийн баярын үеэр казах ард түмний спортын долоон төрлийн тэмцээн зохиогджээ. Тодруулбал "Бүргэд болон морины тоноглолтой бүргэдчин шалгаруулах уралдаан", "Бүргэдээр хиймэл амьтан бариулах", "Көкбар буюу тулам булаалдах тэмцээн", "Хыз хуар буюу хүүхэн хөөх тэмцээн", "Зоос шүүрэх тэмцээн", "Урианхай суурийн харваа" "Казах үндэсний шилдэг хувцастай хос шалгаруулах зэрэг  тэмцээнүүд зохиогдсоноос  Бүргэдийн тэмцээнээс Н. Айшолпан  хэмээх 13 настай охин тэргүүн байрт шалгарчээ.
Б.Сансартуяа
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.