
Улсын онцгой комиссын өнөөдрийн хуралдаанаас гаргасан шийдвэрийг Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга танилцууллаа.
Тэрбээр "ОХУ-тай хиллэж байгаа хилийн боомтуудад Ажлын хэсэг ажилласан. Ажлын хэсэг ажиллаад, сая онцгой худалдаанд санал дүгнэлтээ танилцууллаа. Улмаар эрсдлийг үндэслэж, ОХУ-тай хиллэж байгаа Сэлэнгэ аймгийн Алтанбулаг боомтыг арваннэгдүгээр сарын 16-наас эхлэн 2021 оны нэгдүгээр сарын 15-ныг хүртэл хоёр сарын хугацаанд хаах саналаа Засгийн газрын хурлаар маргааш оруулж, хэлэлцүүлэхээр шийдвэр гаргалаа" гэлээ.
О.ОНОН
Оллоо.мн