Я.Содбаатар: Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдалд шилжүүлж байна
 

УОК өнөөдөр 20.00 цагаас дахин хуралдаж, холбогдох саналуудыг гарган Засгийн газрын хуралдаанд танилцуулсан байна. 

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар мэдээлэл хийлээ. 

Шадар сайд Я.Содбаатар “Өнөөдөр УОК хуралдсан. Үүний дараа Засгийн газар хуралдаж тодорхой шийдвэрүүдийг гаргалаа. ДЭМБ-аас өгч байгаа зөвлөмж, эрүүл мэндийн салбарын эрдэмтэн, мэргэжилтнүүдийн болон салбар салбарынхны оролцсон Эрсдлийн үнэлгээ хийсэн багийнхны дүгнэлтийг үндэслээд Гамшгаас хамгаалах тухай хуулийн 3.3-т заасныг үндэслэн 2020 оны арваннэгдүгээр сарын 12-ны өдрийн 06 цагаас 2020 оны арваннэгдүгээр сарын 17-ны 06 цаг дуустал хугацаанд Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлж байна. Энэ бол хоёр дахь зэрэглэл рүү орж байна гэсэн үг.  Таван өдрийн хугацаатай хатуу хөл хорионы зарчим руу оруулж байна. Бид энэ хугацаанд  халдварын дэгдэлтийг хумих, тандалт шинжилгээг хийх, сэжигтэй тохиолдлуудыг хяналтандаа авахын тулд дээрх шийдвэрийг гаргалаа. 

Бүх нийтийн бэлэн байдалд шилжсэн хугацаанд дараах байгууллагууд хэв ийн ажиллана. 

1. Хүнсний дэлгүүр, супермаркет, хүнсний зах, хүнсний үйлдвэр, ШТС, нефть хангамжийн байгууллагууд, эмийн сан, эмнэлэг, худаг, усан хангамж, эрчим хүч, дулааны цахилгаан станц, түлш, хэвлэл мэдээлэл, харилцаа холбоо, буяны үйл ажиллагаа, хот доторх хүнсний тээврийн хөдөлгөөнүүдэлд хязгаарлалт хийхгүй.  Ард иргэдээсээ гэрээсээ битгий гараасай гэж хүсэж байна. Хөдөлгөөнийг эрс хязгаарлах, зогсоох мэргэжлийн байгууллагуудын зөвлөмжийг дагахыг хичээнгүйлэн хүсэж байна. 

2. Төрийн байгууллагууд тодорхой тооны хүмүүс ажиллана. Нэрсийг өнөөдөр гаргана. Хувийн байгууллагууд онлайнаар ажиллах нөхцөлийг бүрдүүлж өгөхийг хүсэж байна” гэлээ.

 

 

О.ОНОН

Оллоо.мн 

 

Бусдад түгээх
  • gplus