Ойрын хавьтлын 73 хүний шинжилгээний хариу 12.00 цагт гарна
Олон улсын ачаа тээврийн жолооч 21 хоногийн тусгаарлалтаас гэрийн ажиглалтад гараад байх хугацаанд коронавирусийн халдвар авсан нь тогтоогдсон. Ингээд халдвар илэрсэн хоёр иргэний ойрын хавьтал болох 24 хүнд шинжилгээ хийхэд жолооч Д-гийн хадам ээж болон тэдэнтэй хамт тоглолт үзсэн дүүгээс нь коронавирус илэрсэн.

Улмаар эдгээр хүмүүсийн ойрын хавьтал болох 73 хүнийг илрүүлэн ХӨСҮТ-д тусгаарлаж, шинжилгээ авч эхэлсэн юм. Шинжилгээний хариу өнөөдөр 12.00 цагаас гарч эхлэх юм.  
 
О.ОНОН
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus