Энэ сарын 9, 10-нд МУБИС-ийн III байранд ирсэн оюутнуудыг гэртээ өөрийгөө тусгаарлаж, ажиглахыг зөвлөж байна

МУБИС-ийн Математик, байгалийн ухааны сургуулийн хөтөлбөрийн албанаас мэдэгдэл гаргалаа.

Уг мэдэгдэлд " Вирус илэрсэн оюутан нь манай сургуулийн Математикийн ангийн оюутан бөгөөд 9, 10-ны өдрүүдэд сургууль дээрээ буюу МУБИС-ийн 3-р байран дээр ирсэн. Уг оюутан нь нэг дэх өдөр нэг семинарт суусан бөгөөд 2 дахь өдөр номын санд сууж байгаад, цайны газраар ороод гарсан маршруттай байна.

МБУС-ийн хөтөлбөрийн албаны ажилтнууд түүнтэй хамт байсан, уулзсан оюутнуудын нэрсийг тодруулан УОК, Цагдаа нартай хамтран шуурхай ажиллаж байна. Иймд 9, 10-ны өдрүүдэд 3-р байранд ирсэн болон цайны газар, номын сангаар үйлчлүүлсэн оюутнууд гэртээ өөрийгөө тусгаарлаж, ажиглах бөгөөд ямар нэгэн шинж тэмдэг илэрвэл тусгай дугаараас лавлаж асуугаарай. 

Тухайн оюутантай ойр байсан, хамт явсан халдвар авсан байж болзошгүй оюутнуудтай УОК-оос холбогдоно. Холбогдохгүй бол тайван байж болох бөгөөд өөрийгөө ажиглаж, утсаа байнга нээлттэй байлгахыг сануулж байна. Халдвар хамгааллын дэглэмээ чанд сахиарай" гэжээ. 

Оллоо.мн 

Бусдад түгээх
  • gplus