“Хүчит шонхор”, “Таван-Эрдэнэ” захуудыг 20 сая төгрөгөөр торгосон байна
ШӨХТГ-аас үнийн хөөрөгдөл зохиомол хомсдол үүсэхээс урьдчилан сэргийлж, шуурхай арга хэмжээ авч ажилласан байна. Тус газраас өчигдөр “Хүчит шонхор” захад үүсэж байсан махны үнийг хянан шалгалт хийсэн байна. Улмаар махны үнийг нэмж зарсан “Хүчит шонхор”, “Таван-Эрдэнэ” захуудад Зөрчлийн тухай хуульд заасны дагуу тус тус 20 сая  төгрөгийн торгууль оногдуулсан байна.

Харин “Бөмбөгөр” худалдааны төвөөс түрээслэгч нартаа үнийн хөөрөгдөл үүсгэхгүй байх, бараа бүтээгдэхүүний нийлүүлэлтийг хэвийн хангаж ажиллах талаар тушаал гаргаж, түрээслэгч нар нь дэмжиж гарын үсэг зурж, ШӨХТГ-т ирүүлсэн байна.

Мөн жижиг эмийн сангуудад үнэ өссөн гэсэн гомдол тус газар ирж байгаа тул жижиг эмийн сангуудад хяналт шалгалтыг үргэлжлүүлэн хийж байгаа аж.
 
О.ОНОН
Бусдад түгээх
  • gplus