Сэлэнгэ аймагт 74 настай эмэгтэйгийн шинжилгээ эерэг гарсан гэв
УОК-ын хуралдаанаас гарсан шийдвэрийн танилцууллаа. Өнөөдрийн хуралдаанаар долоон асуудал хэлэлцсэн байна.
Мэдээллийн эхэнд маргаашнаас эхлэн иргэдийн хүнс цуглуулах болон эрүүл мэндийн үйлчилгээ авахаас өөрөөр зорилгоор гэрээс гарахад хатуу шаардлага тавьж ажиллана гэдгийг мэдэгдлээ.

Мөн 11 цэгт коронавирусийн шинжилгээ авах, тандалт хийх ажлыг эхлүүлж, Цэргийн төв эмнэлэгт 550 орыг нэмж гаргах, тусгаарлах байрны хяналтыг чангатгах үүрэг өгчээ.

Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан “Коронавирусийн халдвартай нь тогтоогдсон олон улсын ачаа тээврийн жолоочийн эхнэр, хадам ээж, оюутан дүү, дүүгийн ойрын хавьтлын хоёр хүний шинжилгээний хариу эерэг гараад байна. Мөн Сэлэнгэ аймагт нэг коронавирусийн сэжигтэй тохиолдол илэрлээ. 74 настай эмэгтэй. Хоёр удаагийн шинжилгээгээр эерэг гарсан байгаа. Тухайн иргэнийг ХӨСҮТ рүү авчирч байна” гэсэн мэдээллийг өглөө.

Иймээс УОК орлогч дарга болон Батлан хамгаалахын сайдаар ахлуулсан ажлын хэсэг Дархан Сэлэнгийн бүсэд ажиллахаар замдаа гарсан байна.
 
О.ОНОН
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus