.jpg)
УОК-ийн хуралдаанаас гарсан шийдвэрийн талаар мэдээлэл хийж байна. Хуралдаанаас Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй холбоотойгоор автомашинаар болон явганаар зорчих иргэдийн хөдөлгөөнийг өнөөдрийн 23 цагаас эхлэн хязгаарлах юм.
Энэ талаар ЦЕГ-ын дэд дарга, хурандаа Ж.Амгалан "Нийслэл болоод зарим аймагт хязгаарлалт хийж байна. Хөл хорио хязгаарлалтын дэглэм сайн биш байна. Иймд өнөөдрийн 23:00 цагаас эхлэн нийслэлд явган, автомашинтай хөдөлгөөнийг багасгах зорилгоор шаардлага тавьж эхэлнэ" гэлээ.
О.ОНОН
Оллоо.мн