Төмөр замын тээвэр өмнөх оны мөн үеэс 1.8 сая тонноор өсжээ
Төмөр замын тээврээр 2020 оны эхний 10 сард 24.9 сая тонн ачаа тээвэрлэсэн нь өмнөх оны мөн үеэс 1.8 сая тонноор өсжээ. Төмөр замын тээврээр тээсэн ачааны өсөлтөд экспортын ачаа 1.4  сая тонн, дамжин өнгөрөх ачаа 333.3  мянган тонноор тус тус өссөн нь нөлөөлсөн байна. Төмөр замын тээврээр тээсэн ачаа 2020 оны 10 дугаар сард 2.8 сая тонн болж, өмнөх сараас 117.2  мянган тонноор өсжээ.

Төмөр замын тээврээр 2020 оны эхний 10 сард тээсэн нийт ачаанд уул уурхайн бүтээгдэхүүн 82.2 хувь, барилгын материал 10.9 хувь, хар төмөр 1.8 хувь, хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүн 0.9 хувь, хүнсний өргөн хэрэглээний бүтээгдэхүүн 0.9 хувь, мод модон материал 0.5 хувь болон бусад бүтээгдэхүүн 2.9 хувийг эзэлж байна.

Төмөр замын тээврээр зорчигчид 2020 оны эхний 10 сард 1.9 (давхардсан тоо) сая болж, өмнөх оны мөн үеэс 576.2  мянган хүнээр буурсан байна. Төмөр замын тээврээр зорчигчид буурахад орон нутгийн зорчигчид 483.8 мянган хүнээр буурсан нь голлон нөлөөлсөн байна.

Төмөр замын тээврээр зорчигчид 2020 оны 10 дугаар сард 263.2 (давхардсан тоо) мянга болж, өмнөх сараас 42.0 мянган хүнээр өссөн байна.
 
Агаарын тээврээр 2020 оны эхний 10 сард 2.1 мянган тонн ачаа тээвэрлэсэн нь өмнөх оны мөн үеэс 2.7  мянган тонноор буурсан байна. Агаарын тээврээр 2020 оны эхний 10 сард дотоодод 72.9  тонн ачаа тээсэн нь өмнөх оны мөн үеэс 5.2  тонноор өссөн байна.

Мөн олон улсад тээсэн ачаа 2.1  мянган тонн болж, өмнөх оны мөн үеэс 2.7  мянган тонноор буурчээ. Агаарын тээврээр тээсэн ачаа 2020 оны 10 дугаар сард 175.0 тонн болж, өмнөх сараас 11.5  тонноор буурсан байна.

Агаарын тээврээр зорчигчид 2020 оны эхний 10 сард 425.7 мянга (давхардсан тоогоор) болж, өмнөх оны мөн үеэс 967.7  мянган хүнээр  буурсан байна. Агаарын тээврээр зорчигчид 2020 оны 10 дугаар сард 31.9 мянга болж, өмнөх сараас 0.7  мянган хүнээр өссөн байна.



С.Цог

 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Kkkkk 2020-11-13 12:51:16
    Achaagaa Mongolchiid yavuulj chadahgui orosiin tranzitand darluulj bna. Wagon parkaa shinechilj wagon toogoo nembel 25 saya bish 50 saya tonn hongohon zoono
    172.69.45.133
    Мэдэгдсэн Хариулах
  • Цогоо 2020-11-13 11:48:35
    Хөнгөлөлт аваад 3 жил болоход Хар далай, Владивостокоор 1 гр ч нүүрс тээвэрлээгүй байгааг бодохоор манайд шал хэрэггүй, Оросод маш их хэрэгтэй хөнгөлөлт болжээ
    162.158.166.198
    Мэдэгдсэн Хариулах
  • za ashgui dee 2020-11-13 08:41:00
    Yadaj Tumur zam ni gaigui ajillaj baival Mongoliin ediin zasagt ih tustai yum daa. UB Tumur Zam chin manai ulsiin teeveriin amin sudas baina shuu dee.
    162.158.78.37
    Мэдэгдсэн Хариулах