Д.Нарангэрэл: Коронавирусийн халдвар найман хүнээр нэмэгдэж нийт батлагдсан тохиолдол 424 боллоо

Эрүүл мэндийн яамнаас шинэ төрлийн коронавируст халдварын талаар ээлжит мэдээллийг хийлээ.

ЭМЯ-ны Тандалт, шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл "Манай хөрш ОХУ-д өнгөрсөн 24 цагийн хугацаанд  21 мянга гаруй хүн өвчилсөн байна. Манай улсын хувьд өглөөний 11:00 цагийн мэдээллээс хойш коронавирусийн халдвар найман хүнээр нэмэгдэж нийт батлагдсан тохиолдол 424 боллоо. Дотоодод илэрсэн эхний тохиолдлын хавьтлаас нэг, аравдугаар сарын 20-ны нислэгээр ирсэн хүмүүсийн давтан шинжилгээнээс 4 хүн, Алтанбулагийн боомтоор орж ирсэн нэг хүнээс, мөн нэг эмчээс илэрлээ. Өнөөдрийн хувьд 119 тоот утас өргөжиж 21 аймаг 9 дүүрэгт мэдээлэл зөвлөгөө өгөх болон төрөлжсөн мэргэжлийн төв эмнэлгүүдэд эмнэлгийн тусламж үйлчилгээг зохицуулахаар ажиллаж байгаа тул иргэд аль болох эмнэлэг явалгүйгээр утсаар холбогдохыг хүсье" гэв.


С.Тайшир
Бусдад түгээх
  • gplus