Хэнтий аймагт түргэвчилсэн шинжилгээгээр 2 хүний хариу эерэг гарчээ
Дэлхий нийтэд тархаад байгаа коронавирусийн халдварын цар тахал манай улсад илэрч дотооддоо алдаад байгаа. Монгол улс даяар бүх нийтийн хатуу хөл хориог тав хоногийн хугацаатай тогтоож улмаар 14 хоногийн хугацаатай сунгаад байгаа билээ. Хатуу хөл хорионы үеэр хүнс тээврийн машинд нуугдаж орон нутаг руу иргэд явсан, хулгайн замаар орон нутаг руу орох гэж оролдсон гэх мэдээллүүд гараад байсан. Тэгвэл Хэнтий аймгийн Онцгой байдлын газраас мэдээлэл хийлээ.

Хэнтий аймагт Улаанбаатар хотоос ирсэн хүмүүсээс түргэвчилсэн шинжилгээ авахад эерэг гэсэн онош гарлаа. Энэ хүмүүс 2020 оны арваннэгдүгээр сарын 15-ны шөнө Улаанбаатар хотоос хулгайн замаар гараад Цэнхэрмандалын постон дээрээс буцаахад  Хэнтий аймгийн Баяндархан, Баянмөнх, Баянхутаг сумдын нутгаар хөндлөн гараад Хэрлэн гол дагуу явж, аймгийн урд байрлах шатахуун түгээх станцаар үйлчлүүлээд Хэнтий аймгийн төвөөс 70-аад км-ийн зайтай  Заанширээ гэдэг газарт гэртээ байсан гэсэн эхний өгүүлэмж байна. Сумын эрүүл мэндийн төвөөс түргэвчилсэн шинжилгээ авахад хоёр хүнээс коронавирусийн халдвар илэрсэн байна. Тийм учраас аймгийн Онцгой комисс яаралтай хуралдаж дараах шийдвэрүүдийг гаргалаа.
 
1,Хэнтий аймгийн хэмжээнд бүх хөл хөдөлгөөнийг зогсоох
2,Хэнтий аймгийн хэмжээнд үйлчилгээ явуулж байгаа бүх үйлчилгээний байгууллагуудын үйлчилгээг зогсоох
3,Аймгийн төвд гарах, орох хөдөлгөөнийг бүрэн хаана

Бид түргэвчилсэн шинжилгээг Дорнодын эмчилгээ оношлогооны бүсийн төв рүү PCR шинжилгээнд явуулна. Хариу ирэх 24 цагийн хугацаанд хөл хорионы дэглэмээ чанд сахиж хавьтлын хүмүүсийг тодорхой болгож явсан зураглалыг нарийвчлан тогтооно. Эхний ээлжинд аймгийн төвд хоёр газарт шинжилгээний баг ажиллуулж байна. Энэ хүмүүсийн хувьд гурван голомт байна гэж үзэж байгаа. Гэрийг нь бүрэн хамгаалалтад авсан, үйлчүүлсэн ШТС-ын түгээгч болон гэрийнхнийг нь тусгаарласан. Мөн "Хангарьд" ШТС-аар өглөөний 09:00 цаг хүртэлх хугацаанд үйлчлүүлсэн хүмүүс 7056-2906 дугаарт холбогдож мэдээлэл өгөх шаардлагатай байна гэв.

С.Цог
Бусдад түгээх
  • gplus