ЮНЕСКО-гийн дэргэдэх допингийн эсрэг сангаас  12600 орчим долларын санхүүжилт авчээ
Манай улс 1972 онд  сэргээш хэрэглэдэг орны тоонд орсон бөгөөд үүнээс хойш манай 30 гаруй тамирчин гадаад, дотоодын  тэмцээн уралдаанд оролцохдоо допингийн шинжилгээнд бүдрээд байгаа юм. Манайд үндэсний бөхчүүд энэ төрлийн шинжилгээнд бүдрэх нь элбэг байдаг билээ.

Тэгвэл допингийн эсрэг үйл ажиллагааны албан ёсны вэб сайт үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн  байна. Тодруулбал www.antidoping.mn хаягаар нэвтрэн орж допингийн эсрэг үйл ажиллагаатай танилцаж, түүний хор уршиг гарах сөрөг үр дагаварын талаар мэдээлэл авах боломжтой болжээ.

Манайх  2007 онд “Спорт дахь допингийн эсрэг ЮНЕСКО” –гийн конвецид нэгдэн орж байжээ. Ийнхүү нэгдсэн орны хувьд ЮНЕСКО-гийн дэргэдэх допингийн эсрэг сангаас санхүүжилт хүсэх эрхтэй болсон аж. Ингээд  өнгөрсөн жил төсөл бичсэнээр энэ жил санхүүжилт олгох 27 улсын нэгээр шалгарч 2014-2015 онд хэрэгжүүлэх төсөлдөө 12600 орчим долларын санхүүжилт авч чаджээ.

Б.Сансартуяа
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.