У.Хүрэлсүх: Зээлдэгч хүсвэл ирэх оны долдугаар сарын 1 хүртэл зээлээ царцаах боломжтой

Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо. Хуралдаанаар хэлэлцсэн асуудлаар мэдээлэл хийж байна. 

Ерөнхий сайд У.Хүрэлсүх: Бид цар тахлыг богино хугацаанд таслан зогсоох, зайлшгүй шаардлага үүсээд байна. Коронавируст цар тахалтай тэмцэх, хариу арга хэмжээг авч хэрэгжүүлэх, эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор улсын хэмжээнд Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, иргэн хуулийн нэгжүүдийн бүх нийтийн бэлэн байдалд шилжүүлсэн хугацааг 2020 оны арванхоёрдугаар сарын 1 өдөр хүртэл сунгасныг та бүхэн мэдэж байгаа. Засгийн болон УОК-оос авах ёстой арга хэмжээг цаг алдалгүй авч хэрэгжүүлж байна. Ард иргэд хүндхэн нөхцөл байдалд байгааг Засгийн газар нэн сайн ойлгож мэдэрч байгаа. Цар тахалтай хамтдаа амьдрах нөхцөл байдал үүсээд байна. МУ өнгөрсөн 10 сар цэргийн хэллэгээр бол бүслэлтэд ороод байсан. Хориглон хамгаалах тулалдааныг хийсэн. Харамсалтай нь коронавирус орж ирсэн. Иймээс бид гардан тулалдаан орж байна. Энэ хүнд цаг үеийг дэлхий ертөнц тэр чигээрээ туулж байна. Бид эв нэгдэлтэй байж, төр засаг УОК-оос гаргасан шийдвэрүүдийг иргэн хүнийхээ хувьд хэрэгжүүлж чадсанаар цар тахлыг хязгаарлан барьж чадна. Улаанбаатар, Сэлэнгэ, Дархан-Уул аймагт коронавируст халдвар илэрсэн. Өнөөдрийн байдлаар дотоодод 30 тохиолдол илрээд байна. Иргэн  Д-тэй холбоотой шинээр илэрсэн 15 тохиолдол,  Сэлэнгэ аймаг 10, Дарханд  4, Говь-Сүмбэрт 1 тохиолдол батлагдаад байна.  Бүх нийтийн өндөржүүлсэн бэлэн байдлын дэг журмыг сахиулахаар улсын хэмжээнд нийт 12 мянган хүн ажиллаж байна. Нийт 90 цэг дээр цар тахлын шинжилгээ авч байгаа. Төмөр замын ангиуд өртөө зөрлөгүүдэд шинжилгээ хийж байна. Өнөөдрийн байдлаар 23450 хүнээс түргэвчилсэн байдлаар шинжилгээ аваад байна. Хүнс, эмийн нөөц хангалттай байна. Бид сахилга хариуцлагыг улам чангатгах шаардлагатай байна. Вакцин гарах сайхан чимээ байгаа ч Монголд орж иртлээ удна. Бидэнд вакцин бий. Тэр нь сахилга хариуцлага. 

Улсын эдийн засаг хүндрэлтэй нөхцөл байдалд байгааг та бүхэн мэдэж байгаа. Монгол Улс бүх боломж нөхцлөө дайчлан хөрөнгө мөнгөө гаргаж байгаа. Бидний боломж хязгаарлагдмал гэдгийг иргэд хийгээд холбогдох албан тушаалтнууд мэдэж байгаа. 

Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар дараах 23 арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр шийдвэрлэлээ. 

1. Сар бүр олгох хүүхдийн 100 мянган төгрөг болон нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, тусламжийг иргэдэд түргэн шуурхай бөөгнөрөл үүсгэхгүйгээр зохион байгуулахыг ХНХ-ын сайд,   Сангийн сайд нарт даалгаж байна. 

2. 2021 долдугаар сарын 1-ний өдрийг хүртэл хугацаанд ногдуулж тайлагнасан боловч, хуульд заасан хугацаанд НДШ төлөөгүй Төрийн болон орон нутгийн өмчит түүний оролцоотой хуулийн этгээдээс бусад ААН, байгууллагыг алданги торгуулиас чөлөөлөх хуулийн төслийг боловсруулан Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэн зохих шийдвэр гаргахыг даалгалаа. 

3. 2021 долдугаар сарын 1-ний өдрийг хүртэл хугацаанд албан татвар төлөгчийн ногдуулан тайлагнасан төлбөл зохих төлбөрийг хуульд заасан хугацаанд төлөөгүй тохиолдолд алданги торгуулиас чөлөөлөх хуулийн төслийг боловсруулан Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэн зохих шийдвэр гаргахыг Сангийн сайдад үүрэг болгож байна.

4. 2021 долдугаар сарын 1-ний өдрийг хүртэл хугацаанд худалдааны төв, худалдаа үйлдвэр үйлчилгээ, хувийн сургууль, цэцэрлэг, хүүхэд харах үйлчилгээний зориулалтаар байр талбай түрээсэлсэн албан татвар төлөгч түрээсийн төлбөр бууруулсан нь гэрээ болон төлбөрийн баримтаар нотлогдсон тохиолдолд бууруулсан хэмжээгээр түрээсийн орлогод ногдуулах ААН-ын албан татварыг  хөнгөлөлт үзүүлэх хуулийн төсөл боловсруулан Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэн зохих шийдвэрлэхийг Сангийн сайдад үүрэг болгож байна. Энэ ажил мөн 2020 оны 11 сарын 1-ээс эхлэх ёстой. 

5. Импортоор орж ирэх бүх төрлийн будаа, ургамлын тос болон өвс болон мал амьтны тэжээлийн үрийг НӨАТ-аас чөлөөлөх хуулийн төслийг боловсруулан Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэн зохих шийдвэр гаргахыг Сангийн сайдад үүрэг болгож байна.

6. Хүнсний бараа бүтээгдэхүүний үйлдвэрлэлт, савлалт, тараалт , борлуулалтын үйл ажиллагааг хэвийн хэмжээнд явуулахыг Шадар сайдад даалгаж байна. 

7. Ипотекийг зээлийг 2021 долдугаар сарын 1-ний өдрийг хүртэл хугацаанд үндсэн болон хүүгийн төлбөрийг зээлдэгчийн хүсэлтийг үндэслэн хойшлуулах, ингэхдээ үлдэгдэл төлбөрийг нэмэгдүүлэхээр зээлийн гэрээний хугацааг сунгах зохицуулалтын арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг холбогдох албаныханд зөвлөж, нэн яаралтай хэрэгжүүлэхийг үүрэг болгож байна. Мөн энэ сарын 1-ээс хэрэгжинэ

8. Банк, ББСБ, ХЗХ-оос иргэд, ААН-үүдэд олгосон зээлийн үндсэн болон хүүгийн төлбөрийг хойшлуулах хүсэлтийг шийдвэрлэхдээ үндсэн болон нэмэгдүүлсэн хүү, торгууль зэргийг нэгтгэн тооцож, зээлдэгчид алданги тооцох зэргээр дарамт үүсгэхгүйгээр төлбөрийн чадварт нийцүүлж гэрээний нөхцөлд өөрчлөлт оруулж, хугацааг сунгахтай холбоотой зохицуулалтын арга хэмжээг авч хэрэгжүүлэх холбогдох албаныханд зөвлөлөө.


Хэвлэлийн хурал үргэлжилж байна....

 

Бусдад түгээх
  • gplus