Говьсүмбэр аймагт хатуу хөл хорио тогтоолоо
Говьсүмбэр аймагт коронавируст халдварын нэг тохиолдол бүртгэгдсэнтэй холбоотой аймгийн онцгой комисс хуралдаж хатуу хөл хорио тогтоох  шийдвэр гаргажээ. 
 
Аймгийн Онцгой комиссын шуурхай хуралдааны шийдвэр:
 
  • Аймаг даяар хатуу хөл хориог тогтоож бүх үйлчилгээний байгууллагууд 2020 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 14 цагаас 0 /тэг/ зогсолт хийнэ.
  • Аймгийн замын хөдөлгөөнийг 100 хувь хаана.
  • Аймгийн Онцгой комисс өдөр бүр хуралдаж асуудлуудыг шуурхай шийдвэрлэнэ.
  • Говьсүмбэрт гарсан тохиолдлыг аймгийн Эрүүл мэндийн газар, Нэгдсэн эмнэлэг өчигдөр хяналтад авсан бөгөөд тус тохиолдлын хавьтлыг тогтоох зорилгоор аймгийн хэмжээнд 0 /тэг/ зогсолтыг хийж байгаа болно.
О.ОНОН
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus