Чуулганаар цар тахлын үеэр авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар хэлэлцэж байна

УИХ-ын чуулганы хуралдаан цахимаар үргэлжилж байна. Хуралдаанаар Коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх чиглэлд УОК-оос авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар Монгол Улсын Шадар сайдын мэдээллийг сонслоо. 

Мэдээллийн үеэр Шадар сайд Я.Содбаатар дотоодын халдварын тоо өнөөдөр өглөөний байдлаар 65 болсон гэх мэдээллийг өглөө. Тухайлбал, Улаанбаатар 18, Сэлэнгэ 24, Дархан-Уул  8, Дорноговь 1, Орхон аймаг 13, Говьсүмбэр 1 тохиолдол батлагджээ. 


О.ОНОН
Оллоо.мн

Бусдад түгээх
  • gplus