Орхон аймагт батлагдсан 13 тохиолдлыг ХӨСҮТ рүү шилжүүлж байна
Орхон аймгийн Онцгой комиссоос мэдээлэл хийж байна. Албан ёсны мэдээллээр тус аймагт коронавируст халдварын батлагдсан тохиолдол 13 болсонтой холбогдуулан авч буй арга хэмжээнийхээ талаар мэдээлэл өглөө. Одоогоор батлагдсан 13 тохиолдлыг ХӨСҮТ рүү шилжүүлэх ажлыг зохион байгуулж байгаа аж. Эдгээр тохиолдлуудын ихэнх нь төмөр замын районд ажиллаж амьдардаг гэдгийг аймгийн Онцгой комиссоос мэдээллээ.

Мөн халдвар авсан хүмүүсийн ойрын хавьтлуудаас шинжилгээ авах ажлыг үргэлжүүлэн хийж байгаа аж.
 
О.ОНОН
Оллоо.мн
 
Бусдад түгээх
  • gplus