Цуглуулга бүр минь өөр, өөрийн гэсэн үнэ цэнэ, цаг хугацааг агуулдаг
“Онцгой мэдээ” сонины “Хобби” булангийн энэ удаагийн дугаарт Баянхонгор аймгийн Онцгой байдлын газрын орлогч, Урьдчилан сэргийлэх тасгийн дарга, дэд хурандаа Э.Батбаяр оролцож байна. Тэрээр Онцгой байдлын байгууллагад 16 дахь жилдээ үүрэг гүйцэтгэж байгаа. Цэргийн химийн инженер мэргэжилтэй. Ажлын гараагаа Үндэсний аврах бригадын /хуучнаар АТА-ийн/ Тусгай чиг үүргийн салбарт Химийн бүлгийн даргаар эхлүүлж байсан. 2010-2016 онд ОБЕГ-т Цацраг, химийн мэргэжилтнээр, 2016-2018 онд НОБГ-т Гамшгаас хамгаалах төлөвлөлт, дайчилгаа, нүүлгэн шилжүүлэлт хариуцсан ахлах мэргэжилтнээр, 2018-2019 онд ДХИС-ийн Онцгой байдлын сургуульд Гамшгаас хамгаалах албаны тэнхимийн даргаар ажиллаж байсан. Эхнэр, хоёр хүүгийн хамт амьдардаг. Гар бөмбөгийн спортын Олон Улсын хэмжээний мастер цолтой.

-Онцгой байдлын албанхаа автомашиныг 2014 оноос, бугуйн цагийг 2008 оноос  хойш цуглуулж байна. Шалтгаан нь гэвэл энэ байгууллагад гал сөнөөгчөөс байгууллагын дарга хүртэл  37 жил ажилласан цэргийн бэлтгэл хурандаа Т.Энхбаатар гэдэг хүнтэй холбоотой. Миний аав ажлынхаа хажуугаар уран зураг зурна. Эртний эд хэрэгсэл, бурхан, галын холбогдолтой эд хэрэгсэл болон их хутга цуглуулдаг. Би аавынхаа ажил мэргэжил болоод сонирхол, хоббиг нь үргэлжлүүлж байна даа. 2014 онд ОХУ-ын Иргэний хамгаалалтын академид суралцаж байхдаа Онцгой байдлын албанд ашигладаг автомашины макетыг сонирхон цуглуулж эхэлсэн.

-Одоогоор 150 орчим тусгай зориулалтын автомашин, 40 орчим цагны цуглуулгатай болоод байна. Машины хувьд жилд 3-5, цагны хувьд 1-2 ширхэгээр нэмэгддэг. Гол төлөв ажлын өрөөндөө байлгахыг хүсдэг ч тавиур савны хүрэлцээ, ажлын өрөөний багтаамжаас шалтгаалан зарим хэсгийг нь гэртэй байрлуулдаг.

-Анхны автомашиныхаа макетыг ОХУ-д сурч байхдаа авсан. Тус улсын шуурхай албаны ачаа тээврийн зориулалт бүхий  КАМАЗ-19.

Харин анхны бугуйн цагийг нь  2008 онд найз маань АНУ-д цэргийн тусгай бэлтгэлийн сургалтаар явж ирээд бэлэглэсэн. Амеркийн тэнгисийн явган цэргийн хангалтын CASIO брендийн PAG240T-7 буюу Pathfinder юм.

-Цуглуулах гэж зорьсон учраас бүх цуглуулгандаа хайртай. Учир нь бүх цуглуулга нь өөр, өөрийн гэсэн үнэ цэнэ, цаг хугацааг агуулдаг.





Эх сурвалж: “Онцгой мэдээ” сонин

Бусдад түгээх
  • gplus