Г.Дамдинням: Би УИХ-ын гишүүн хүн, намайг цагдаа 30 минут саатуулсан
 УИХ-ын гишүүн Г.Дамдиннямыг цагдаа нар 30 минут саатуулсан тухай өнөөдөр чуулганы хуралдааны үеэр тусгайлан “гомдоллов”.

Тэрбээр “Би бол УИХ-ын гишүүн хүн. Ордон дээр цуглах ажилтай гээд зар ирсэн. Гэтэл ордон орох замд цагдаа намайг 30 минут зогсоосон. Харилцаа хандлага,  эрүүл аюулгүй байдлын асуудал хангалтгүй байна. Дээрээс өгч  байгаа үүрэг даалгавар газар дээрээ биелж байгаа юу” хэмээн гомдол мэдүүлэв.

Үүнд ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар “Гамшгаас хамгаалах хуулийн дагуу бэлэн байдлын зэрэгт шилжин, хөл хорио тогтоох шийдвэр гаргасантай холбоотойгоор  13 байгууллагад харъяалагддаг ажиллагсдад зорчих эрхийг нээж өгсөн. Төрийн ордонд гишүүд Түр хорооны хуралтай учир зорчих эрхийг нь нээж өгөх чиглэл өгсөн. Зөрчил гаргасан цагдаагийн хувийн дугаараар нь мэдээлэл өгвөл эргүүлэн тодорхой хариулт өгье” хэмээн хариуллаа.
 
О.ОНОН
Оллоо.мн
 
Бусдад түгээх
  • gplus