Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан ХӨСҮТ-д эмчлэгдэж байгаа эмч, сувилагч нарын ар гэрт 5 сая төгрөгийн дэмжлэг үзүүлжээ

Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайханы тушаалаар ХӨСҮТ-д эмчлэгдэж байгаа эмч, сувилагч нарын ар гэрт тус бүр 5 сая төгрөгийн дэмжлэг үзүүлж, Ковидын эмчилгээнд ажиллаж буй эмч, эмнэлгийн ажилтнуудад 500 гаруй сая төгрөгийн урамшууллыг олгохоор боллоо.

Энэ талаар ЭМЯ-аас мэдээлэхдээ, Эрүүл мэндийн Сайдын тушаалаар ХӨСҮТ-д эмчлэгдэж байгаа эмч, сувилагч нарын ар гэрт тус бүр 5 сая төгрөгийн дэмжлэг үзүүлээд байна. Мөн Ковидын эмчилгээнд ажиллаж буй эмч, эмнэлгийн ажилтнуудад 500 гаруй сая төгрөгийн урамшууллыг олгохоор болсон. Цаашид эрүүл мэндийн байгууллагуудын эмч, ажилтан руу чиглэсэн цалин, урамшууллын асуудлыг шийдвэрлэхээр ажиллаж байна хэмээжээ.

Эх сурвалж: ЭМЯ

Бусдад түгээх
  • gplus