А.Амбасэлмаа: Шинээр 37 тохиолдол нэмж бүртгэгдлээ
Эрүүл мэндийн яамнаас шинэ төрлийн коронавируст халдварын талаар ээлжит мэдээллийг хийлээ. КОВИД-19 нь 218 улс орон, бүс нутагт тархаж, нийт 55.9 сая хүн халдвар авснаас 1.3 сая гаруй  хүн эндсэн байна. Дэлхий нийтэд сүүлийн 24 цагийн хугацаанд 594  мянга гаруй хүн шинээр халдвар авсан байна.

ХӨСҮТ-ийн Тандалт судлалын албаны дарга А.Амбасэлмаа "ХӨСҮТ-ийн вирус судлалын 2 лаборатори, ЗӨСҮТ-ийн вирус судлалын лаборатори, Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн салбар лабораториудад нийт 3625 хүнд шинжилгээ хийхэд  3588 хүний шинжилгээ сөрөг гарсан байна. Сэлэнгэ аймгийн явуулын лабораторид нийт 466 хүнд шинжилгээ хийхэд сөрөг гарсан. Дорнод аймгийн лабораториод тагдалтын зорилгоор хийсэн гурван хүний шинжилгээ сөрөг гарсан байна. Өмнөд Судан улсаас аравдугаар сарын 31-нд ирсэн 214 энхийг сахиулагчид гурав дахь удаагийн давтан шинжилгээнд ороход нэг хүнээс коронавирус илэрлээ. Арваннэгдүгээр сарын 16-нд Алтанбулагийн боомтоор ирсэн ачаа тээврийн нэг жолоочид коронавирус илэрлээ.  Өчигдөр оройны 17 цагаас хойш дотоодын голомтын халдвараар  35 тохиолдол нэмж бүртгэгдлээ. Үүнд Дархан-Уул аймгийн лабораторид 63 хүний шинжилгээ хийхэд 5 хүнээс коронавирус илэрлээ /Дархан-Уул аймагт нийт 16 батлагдсан тохиолдол боллоо/, Сэлэнгэ аймагт шинээр 10 тохиолдол бүртгэгдлээ /Сэлэнгэ аймгийн нийт тохиолдол 51/, Дорноговь аймгийн Айраг суманд нэг, Замын-Үүд суманд 4 тохиолдол шинээр нэмэгдлээ / Нийт 6 тохиолдол боллоо/, Улаанбаатар хотод 15 шинэ тохиолдол нэмэгдсэн /нийт тохиолдол 33 боллоо/  Монгол улсын хэмжээнд дотоодын халдварын нийт тохиолдол 120 боллоо.  Монгол Улсын хувьд нийт батлагдсан тохиолдол 555, эдгэрсэн эдгэрсэн 335, ажиглалтад 26, гэрийн ажиглалтад 2, ажиглалт тандалтын хугацаа дууссан 310, нутаг буцсан 7 хүн байна. ХӨСҮТ-д  213 хүн эмчилгээнд байна. Хөнгөн 180 хүн, хүндэвтэр  32 хүн, хүнд 1 хүн байна" гэв.

С.Цог
Бусдад түгээх
  • gplus