А.Амбасэлмаа: Сэлэнгэ аймагт 2 тохиолдол нэмэгдлээ
Эрүүл мэндийн яамнаас шинэ төрлийн коронавируст халдварын талаар ээлжит мэдээллийг хийлээ.

ХӨСҮТ-ийн Тандалт судлалын албаны дарга А.Амбасэлмаа "Өглөөний 11 цагийн мэдээллээс хойш ХӨСҮТ-ийн вирус судлалын  лаборатори, ЗӨСҮТ-ийн вирус судлалын явуулын лабораторид нийт 426 хүнд шинжилгээ хийхэд Сэлэнгэ аймагт 2 тохиолдол илэрлээ. Дотоодын нийт тохиолдол 122 боллоо. Өнөөдөр ХӨСҮТ-ээс 2 хүн эдгэрч гарсан. Монгол Улсын хувьд нийт батлагдсан тохиолдол 557, эдгэрсэн эдгэрсэн 337, ажиглалтад 25, гэрийн ажиглалтад 2, ажиглалт тандалтын хугацаа дууссан 310, нутаг буцсан 7 хүн байна. ХӨСҮТ-д  213 хүн эмчилгээнд байна. Хөнгөн 180 хүн, хүндэвтэр  32 хүн, хүнд 1 хүн байна. Бүртгэгдсэн хүмүүс бол бүгд ямар нэгэн байдлаар хавьтал болсон хүмүүс байна. Караокед орсон гурван хүнээс цааш дам хавьтал болж гэр бүл болон орцны хүмүүс хамарч 18 тохиолдол болсон байна. Төмөр замын хувьд тэмцээн болж олон хүнийг хамарсан учраас халдвар тархсан гэж үзэж байна. Караокед орсон хүмүүс бүрэн гүйцэд ирээгүй байна. Бид цаашид камер шүүж илрүүлгийг хийж байна" гэв.

С.Цог
Бусдад түгээх
  • gplus