А.Амбасэлмаа: 21 тохиолдол нэмж бүртгэгдлээ
Эрүүл мэндийн яамнаас шинэ төрлийн коронавируст халдварын талаар ээлжит мэдээллийг хийлээ. КОВИД-19 нь 218 улс орон, бүс нутагт тархаж, нийт 56.6 сая хүн халдвар авснаас 1.3 сая гаруй  хүн эндсэн байна. Дэлхий нийтэд сүүлийн 24 цагийн хугацаанд 620  мянга гаруй хүн шинээр халдвар авсан нь хамгийн олон хүн халдварласан өдөр болж байна.

ХӨСҮТ-ийн Тандалт судлалын албаны дарга А.Амбасэлмаа "2020 оны арваннэгдүгээр сарын 20-ны өдрийн 17 цагаас хойш 21 тохиолдол шинээр нэмэгдлээ. Улаанбаатар хотод 5, Сэлэнгэ аймагт 5,  Дорноговь аймагт 6,  Орхон аймагт 4 тохиолдол тус тус бүртгэгдлээ. ХӨСҮТ-ийн вирус судлалын 2 лаборатори, ЗӨСҮТ-ийн вирус судлалын лаборатори, Дархан-Уул, Сэлэнгэ, Дорнод аймгийн салбар лабораториудад нийт 3071 шинжилгээ хийгдсэн. Ингээд дотоодын голомтын хувьд нийт тохиолдол 142 бүртгэгдсэнээс Улаанбаатарт 38, Сэлэнгэ аймагт 58,  Дорноговь аймагт 12, Орхон аймагт 16, Дархан-Уул аймагт 16, Говьсүмбэр аймагт 1 тохиолдол тус тус бүртгэгдээд байна.  Монгол Улсын хувьд нийт батлагдсан тохиолдол 578, эдгэрсэн эдгэрсэн 337, ажиглалтад 25, гэрийн ажиглалтад 1, ажиглалт тандалтын хугацаа дууссан 310, нутаг буцсан 7 хүн байна. ХӨСҮТ-д  234 хүн эмчилгээнд байна. Хөнгөн 190 хүн, хүндэвтэр  42 хүн, хүнд 2 хүн байна" гэв.

С.Тайшир
Бусдад түгээх
  • gplus