А.Амбасэлмаа:Замын-Үүд суманд 4 тохиолдол шинээр нэмэгдлээ
Эрүүл мэндийн яамнаас шинэ төрлийн коронавируст халдварын талаар ээлжит мэдээллийг хийлээ.

ХӨСҮТ-ийн Тандалт судлалын албаны дарга А.Амбасэлмаа "Өглөө 11 цагаас хойш 4 тохиолдол нэмэгдлээ. Дорноговь аймгийн Замын-Үүд сумаас илэрлээ. Ингээд нийт 16 батлагдсан тохиолдол болсоны 13 нь Замын-Үүд суманд илрээд байна. Улаанбаатар хотод 38, Сэлэнгэ аймагт 58, Орхон аймагт 17,  Говьсүмбэр аймагт 1, Дархан-Уул аймагт 16 тохиолдол байна. Улсын хэмжээнд  дотоодын халдвар нийт 146 болсон. Монгол Улсын хувьд нийт батлагдсан тохиолдол 582, эдгэрсэн эдгэрсэн 337, ажиглалтад 25, гэрийн ажиглалтад 2, ажиглалт тандалтын хугацаа дууссан 310, нутаг буцсан 7 хүн байна. ХӨСҮТ-д  238 хүн эмчилгээнд байна. Хөнгөн 194 хүн, хүндэвтэр  42 хүн, хүнд 2 хүн байна" гэв.

С.Цог
Бусдад түгээх
  • gplus