А.Амбасэлмаа: Шинээр 26 тохиолдол нэмж бүртгэгдлээ
Эрүүл мэндийн яамнаас шинэ төрлийн коронавируст халдварын талаар ээлжит мэдээллийг хийлээ. КОВИД-19 нь 218 улс орон, бүс нутагт тархаж, нийт 57.2 сая хүн халдвар аваад байна. Дэлхий нийтэд сүүлийн 24 цагийн хугацаанд 641  мянга гаруй хүн шинээр халдвар авсан нь хамгийн олон хүн халдварласан өдөр болж байна.

ХӨСҮТ-ийн Тандалт судлалын албаны дарга А.Амбасэлмаа " ХӨСҮТ-ийн вирус судлалын 2 лаборатори, ЗӨСҮТ-ийн вирус судлалын лаборатори, Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн салбар лабораториудад нийт 1305 хүнд шинжилгээ хийхэд  26 тохиолдол шинээр нэмэгдлээ. Улаанбаатар хотод 2 /нийт40/, Сэлэнгэ аймагт 19 /нийт 77/,  Дорноговь аймагт 1 /нийт 17/, Дархан-Уул аймагт 4 /нийт 20/,  Орхон /нийт 17/ болон Говьсүмбэр /нийт 1/ аймагт шинээр халдвар бүтгэгдсэнгүй.   Монгол Улсын хувьд нийт батлагдсан тохиолдол 608, эдгэрсэн эдгэрсэн 337, ажиглалтад 25, ажиглалт тандалтын хугацаа дууссан 312, нутаг буцсан 7 хүн байна. ХӨСҮТ-д  254 хүн эмчилгээнд байна. Хөнгөн 220 хүн, хүндэвтэр  41 хүн, хүнд 3 хүн байна" гэв.

С.Тайшир
Бусдад түгээх
  • gplus