А.Амбасэлмаа: Улаанбаатар хотод 11 тохиолдол нэмэгдлээ
Эрүүл мэндийн яамнаас шинэ төрлийн коронавируст халдварын талаар ээлжит мэдээллийг хийлээ.

ХӨСҮТ-ийн Тандалт судлалын албаны дарга А.Амбасэлмаа "2020 оны арваннэгдүгээр сарын 22-ны өдрийн 17 цагаас хойш  ХӨСҮТ-ийн вирус судлалын 2 лаборатори, ЗӨСҮТ-ийн вирус судлалын лаборатори, Дархан-Уул, Сэлэнгэ, Орхон, Дорнод аймгийн салбар лабораториудад нийт 3011 шинжилгээ хийгдсэн.  Дархан-Уул /20/, Дорноговь /17/, Орхон /17/, Говьсүмбэр /1/,Сэлэнгэ /98/ халдвар нэмж бүртгэгдээгүй байна. Улаанбаатар хотод 11 тохиолдол нэмэгдлээ. Энэ хүмүүс халдвар илэрсэн хүмүүсийн ойрын хавьтал бөгөөд давтан шинжилгээгээр илэрлээ. Өнөөдрийн байдлаар нэгдүгээр хавьтлын 883 хүнийг тусгаарлаад, 39 хүнийг гурав дахь удаагийн давтан шинжилгээнд хамруулаад байна. 68 хүн хоёр удаагийн давтан шинжилгээнд хамрагдаад байна. Таван аймаг болон Улаанбаатар хотод 2  голомт байна /нэг нь жолооч Д нөгөөх нь төмөр зам дагасан/ ингээд нийт 204 тохиолдол бүртгэгдсэн. Монгол Улсын хувьд нийт батлагдсан тохиолдол 640, эдгэрсэн эдгэрсэн 340, ажиглалтад 28, ажиглалт тандалтын хугацаа дууссан 312, нутаг буцсан 7 хүн байна. ХӨСҮТ-д  293 хүн эмчилгээнд байна. Хөнгөн 245 хүн, хүндэвтэр  48 хүн байна. Томуугийн тандалтыг идэвхижүүлж байгаа. Ор бүхий дүүргийн нэгдсэн эмнэлгүүд болон төрөлжсөн эмнэлгүүдэд амьсгалын замын цочмог хүнд халдвараар өвчилсөн хүмүүсийг нэг бүрчлэн коронавирус илрүүлэх шинжилгээнд хамруулж байна. Өрхийн эрүүл мэндийн төвүүдэд ханиадтай ирсэн хүмүүст давхар коронавирусийн шинжилгээг авч байгаа." гэв.

С.Цог
Бусдад түгээх
  • gplus