Сэлэнгэчүүддээ туслах ''Сэтгэлийн дэм'' хандивын аян энэ сарыг дуустал үргэлжилнэ

Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын унаган иргэд фэйсбүүк группын залуучуудаас санаачилж Сэлэнгэчүүддээ туслах “Сэтгэлийн дэм” хандивын аянг өнгөрсөн долоо хоногт эхлүүлсэн. Тэд цар тахлын нөлөөгөөр зайлшгүй туслалцаа авах шаардлагатай байгаа иргэддээ туслах энэхүү хандивын аянаа энэ сарын 30-ныг дуустал үргэлжлүүлэх юм байна. 

Өнөөдрийн байдлаар “Сэтгэлийн дэм” хандивын аянд 150 гаруй иргэн оролцож, 13 орчим сая төгрөг цугласан байна. Хандивын аянг санаачлагчдын зүгээс  эхний ээлжинд ТҮГ-ийн гадаа талбайд эрсдэлтэй нөхцөлд ажиллаж байгаа 32 ажилчдад 3 200 000 төгрөгийн мөнгөн хэлбэрээр туслалцаа үзүүлжээ. Мөн зайлшгүй шаардлагатай, дутмаг байгаа Автомакс төхөөрөмж  буюу ариутгалын дөрвөн ширхэг шүршигч төхөөрөмжийг хандивын хөрөнгөөс худалдан авч Сэлэнгэ аймгийн ЗООНОЗЫН ӨВЧИН СУДЛАЛЫН ТӨВ ба Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын ТҮГ-т  хүргүүлжээ.

Харин одоо тэд цар тахлын нөлөөгөөр хоол унд, түлэх түлээгүй болсон буюу зайлшгүй туслалцаа хэрэгтэй байгаа Сэлэнгэ аймгийнхаа бага насны хүүхдүүдтэй өрхөд туслахаар саналаа нэгтгэн хандивын аянаа үргэлжлүүлж байгаа аж. 

Иймээс нутгаа гэсэн сэтгэлтэй хүн бүхнийг дээрх хандивын аянд нэгдэж, хүч нэмэх уриалгыг Сэлэнгэчүүддээ хандан Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын унаган иргэд фэйсбүүк группээс уриалжээ.

Группэд нэгдэж хандив өргөхийг хүсвэл энд дарна уу.
 


 





О.ОНОН
Оллоо.мн

Бусдад түгээх
  • gplus