
Мөнгөний бодлогын хороо өнөөдөр хуралдлаа. Хуралдаанаар бодлогын хүүг хоёр нэгж хувиар буулгаж, 6 хувь болгох шийдвэр гаргажээ.
Мөн өнөөдрийн Мөнгөний бодлогын хорооны хуралдаанаар банкны төгрөгийн заавал байлгах нөөцийн хувь хэмжээг 2.5 нэгж хувиар бууруулж 6 хувьд тогтоох, эргэн төлөлт нь доголдсон хэрэглээний зээлд бүтцийн өөрчлөлт хийж, хугацааг сунгах арга хэмжээг 2021 оны долоодугаар сарын 1-ны өдрийг хүртэл үргэлжлүүлэн хэрэгжүүлэх, ЖДҮ, уул уурхайн бус экспортыг дэмжихэд зориулсан урт хугацаат дахин санхүүжилтын хэрэгслийг нэвтрүүлэх шийдвэр гаргасан байна.
О.ОНОН
Оллоо.мн
О.ОНОН
Оллоо.мн