''Гашуунсухайт'', ''Ханги'', ''Бичигт'' зэрэг авто замын боомтууд хэвийн ажиллаж байна
“Цагааннуур”, “Боршоо” авто замын боомтыг энэ сарын 02-ны өдрөөс хаагаад байсан. Тэгвэл энэ долоо хоногийн даваа гарагт “Цагааннуур” боомтыг нээсэн байна. Харин “Боршоо” авто замын боомтыг ирэх оны дөрөвдүгээр сарын 01-ний өдрийг хүртэл үргэлжлүүлэн хаахаар шийдвэрлэсэн байна.

Мөн “Эрээнцав” төмөр замын боомтыг энэ сарын 20-ны өдрөөс ирэх сарын 01-ний өдөр хүртэл  хаасан бол “Тэс”, “Арц суурь”, “Ханх”, “Ульхан”, “Эрээн цав” авто замын боомтуудын хөдөлгөөнийг энэ сарын 16-ны өдрөөс түр хаасан гэдгийг албаныхан мэдээлж байна.

 Харин хилийн “Булган”, “Шивээхүрэн”, “Гашуунсухайт”, “Ханги”, “Бичигт”, “Баянхошуу” авто замын боомтууд хэвийн ажиллаж байгаа аж.
 
О.ОНОН
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus