А.Амбасэлмаа: Шинээр 27 тохиолдол нэмж бүртгэгдлээ
Эрүүл мэндийн яамнаас шинэ төрлийн коронавируст халдварын талаар ээлжит мэдээллийг хийлээ.

ХӨСҮТ-ийн Тандалт судлалын албаны дарга А.Амбасэлмаа "2020 оны арваннэгдүгээр сарын 24-ны өдрийн 11 цагаас хойш ХӨСҮТ-ийн вирус судлалын 2 лаборатори, ЗӨСҮТ-ийн вирус судлалын лаборатори, ЗӨСҮТ-ийн 2 автолаборатори,  Дархан-Уул, Сэлэнгэ,  аймгийн салбар лабораториудад нийт 3301 шинжилгээ хийгдсэн. Говьсүмбэр /нийт 2 тохиолдол/ , Дархан-Уул /нийт 20 тохиолдол/, Орхон /нийт 17 тохиолдол/  аймагт шинээр халдвар нэмэгдээгүй байна. Сэлэнгэ аймагт 20 шинэ тохиолдол бүртгэгдлээ. Сэлэнгийн нийт тохиолдол 144 боллоо. Улаанбаатарт 6 /нийт 60/ тохиолдол шинээр бүртгэгдлээ. Нэг нь ойрын хавьтлын давтан шинжилгээ байсан бол, бусад нь гэр бүлийн болон караокед орсон хүний ойрын хавьтал байсан. Дүүргээр нь задалвал Баянгол дүүрэгт 14, Сонгинохайрхан дүүрэгт 9, Баянзүрх дүүрэгт 17, Хан-Уул дүүрэгт 7, Чингэлтэй дүүрэгт 1, Сүхбаатар дүүрэгт 11, Багануур дүүрэгт 1 тохиолдол илрээд байна. Дорноговь аймгийн Айраг суманд нэг тохилдол /нийт 18 тохиолдол/  нэмэгдсэн.  Дотоодын нийт тохиолдол 262 боллоо.  Монгол Улсын хувьд нийт батлагдсан тохиолдол 699, эдгэрсэн эдгэрсэн 342, ажиглалтад 30,  ажиглалт тандалтын хугацаа дууссан 312, нутаг буцсан 7 хүн байна. ХӨСҮТ болон Цэргийн төв эмнэлэгт нийт  350 хүн эмчилгээнд байна. Хөнгөн 291 хүн, хүндэвтэр  56 хүн, хүнд 3 хүн,  маш хүнд 1 хүн байна" гэв.

Онцгой байдлын ерөнхий газрын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяр: Нийслэлийн 29 тусгаарлан ажиглах байранд өнөөдрийн байдлаар  1366 иргэн байна. Орон нутгийн 39 тусгаарлан ажиглах байранд 894 хүн байна. Нийт 2260 хүн байна. Өчигдөр 165 иргэн гэрийн ажиглалтад гарсан. Төмөр замын ажилчдаас шинжилгээ авсан. 95 хүнийг тусгаарлан ажиглах байранд тусгаарлан байрлуулаад байна. Өчигдөр орой ЗТЯ, УОК-ын шуурхай штаб, НОК болон шуурхай штаб, эрүүл мэндийн байгууллага хамтраад ууланд самар түүгээд буусан иргэдийг Улаанбаатар хот руу нэгдсэн зохион байгуулалттай татах ажиллагааг төмөр замаар зохион байгууллаа. Сэлэнгэ аймгийн Мандал сумаас 433 иргэнийг авчирсан бөгөөд НЭМГ-аас PCR шинжилгээг аваад өнөөдөр өглөөнөөс нэгдсэн зохион байгуулалтаар гэр гэрт нь хүргэж өгөх ажлыг зохион байгуулааад явж байна. Улсын хэмжээнд 102 албан хаагч тусгаарлах байранд үүрэг гүйцэтгэж байна. Шалган нэвтрүүлэх товчоодод 549 төрийн албан хаагч ажиллаж байна. Явган эргүүлээр 4327 албан хаагч үүрэг гүйцэтгэж байна. Техник хэрэгслийн тухайд 178 байна. Эмч эмнэлгийн ажилчдийн тухайд 1012 ажилтан ажиллаж байна.

С.Цог
Бусдад түгээх
  • gplus