С.Батболд: Орон нутагт зорчих иргэд 48 цагийн дотор шинжилгээ өгсөн байх шаардлагатай
ЗТХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд “Цаашид 100 гаруй мянган зорчигч Улаанбаатар болон орон нутагт шилжилт хөдөлгөөн хийх  тооцоо гарсан. Энэ сарын 29-ээс эхлээд шинжилгээ авч эхэлнэ. Орон нутагт зорчихдоо 48 цагийн дотор шинжилгээ өгсөн байх шаардлагатай. Нэмж 20 цэг нэмж байгуулан шинжилгээ авна.
 
Журмын хүрээнд тээвэрлэлтийг хоёр янзаар зохион байгуулна 
1. Иргэд хувийн тээврийн хэрэгслээрээ зорчиж болно. 
2. Нийтийн тээврийн хэрэгслээр зорчино. 
Шилжилт хөдөлгөөн хийх иргэд www.119.mn сайт руу орж зайлшгүй асуумжийг бөглөөд бүртгүүлнэ. Ингэснээр тухайн хүнд шинжилгээ өгөх цагийн хуваарь байршлыг зааж өгнө. Иргэн заасан цагт шинжилгээ өгнө. Улаанбаатар PCR –ийн шинжилгээ өгсний дараа тасалбараа худалдаж авна. Цагийн хуваарийг мөн тусгайлан гаргасан байгаа. Замд тогтоосон цэгүүдэд бие засуулна. Замд хооллох газар бүгд хаалттай учир зорчигч өөрсдөө хоолоо зохицуулна. Зорчигчид зориулсан журам гаргасан. Орон нутагт очиход орон нутгийн Онцгой штаб хүлээж авна. 
Хувийн унаагаар явахад мөн шинжилгээ өгөөд замын хяналтын байгууллагад бүртгүүлээд явна” гэлээ.  

О.ОНОН
Бусдад түгээх
  • gplus