А.Амбасэлмаа: Шинээр 26 тохиолдол нэмэгдэж, 2 хүн эдгэрч гарлаа
Эрүүл мэндийн яамнаас шинэ төрлийн коронавируст халдварын талаар ээлжит мэдээллийг хийлээ.

ХӨСҮТ-ийн Тандалт судлалын албаны дарга А.Амбасэлмаа "2020 оны арваннэгдүгээр сарын 26-ны өдрийн 11 цагаас хойш ХӨСҮТ-ийн вирус судлалын 2 лаборатори, ЗӨСҮТ-ийн вирус судлалын лаборатори, Дархан-Уул, Сэлэнгэ, Орхон аймгийн салбар лабораториудад нийт 180031 шинжилгээ хийгдсэн. Нийт 26 тохиолдол шинээр нэмэгдлээ. Улаанбаатарт 2 тохиолдол шинээр илэрлээ /нийт 65/ өмнөх батлагдсан тохиолдлын ойрын хавьтал юм. Дүүргүүдээр хэлвэл Баянгол 16,  Сонгинохайрхан 10, Баянзүрх 18, Сүхбаатар 12, Хан-Уул 7, Багануур 1, Чингэлтэй 1 тохиолдол тус тус бүртгэгдсэн байна. 977 ойрын хавьтлыг илрүүлэн тандалт хийсэн. Эдгээр хүмүүсээс 15 хоног тусгаарлан 3 удаагийн шинжилгээнд хамруулсан зуу гаруй хүнийг одоо гэрийн хяналтад гаргаж байна.  977 хүнээс 159 хүнд 3 удаа 620 хүнд 2 удаа шинжилгээ хийгээд байна. Сэлэнгэ аймагт шинээр 9 тохиолдол бүртгэгдсэн байна, нийт 157 тохиолдол боллоо. Дархан-Уул аймагт шинээр 11 тохиолдол нэмэгдсэнээр нийт 33 тохиолдол болоод байна. Орхон аймагт нэг тохиолдол шинээр бүртгэгдсэнээр нийт 22 боллоо. Дорноговь аймагт шинээр 2 тохиолдол бүртгэгдсэнээр нийт  20 боллоо. Говьсүмбэр аймагт нэмэгдээгүй. Дотоодын халдварын тохиолдол нийт 300 болсон. Өчигдөр ХӨСҮТ-ийн эрүүл мэндийн ажилтанаас коронавирус илэрсэн. Хоёр хүн эдгэрч ХӨСҮТ-ээс дараагийн шатны сувилал руу шилжлээ. Монгол Улсын хувьд нийт батлагдсан тохиолдол 738, эдгэрсэн эдгэрсэн 347, ажиглалтад 24, ажиглалт тандалтын хугацаа дууссан 322, нутаг буцсан 7 хүн байна. ХӨСҮТ-д  384 хүн эмчилгээнд байна. Хөнгөн 306 хүн, хүндэвтэр  72, хүнд 5, маш  хүнд 1 хүн байгаа нь 80 настай, сахарын өвчтэй, артерын даралт өндөртэй,  аппаратанд орон эмчлэгдэж байна.  “RAPID MED” төвийн эмчилгээ, оношлогооны газруудаар арваннэгдүгээр сарын 2-19-ны өдрүүдэд үйлчлүүлсэн буюу бариа засал хийлгэсэн иргэд халдвартай хүнтэй хавьтал болсон байх магадлалтай байгаа тул ХӨСҮТ-д хандан шинжилгээ өгнө үү" гэв.


С.Цог
Бусдад түгээх
  • gplus