Ерөнхийлөгч энэ долоо хоногт
ЛХАГВА ГАРАГ
 
Ерөнхийлөгчийн 13 дахь хориг. Долоо хоногийн эхээр Ерөнхийлөгч 2021 оны төсөвт бүхэлд нь хориг тавилаа. Ерөнхийлөгчийн зүгээс “2021 оны улсын төсөв нь цаг үеийн шаардлагад нийцээгүй төдийгүй, төсвийн урсгал ба хөрөнгө оруулалтын зардалд  хатуу шалгуурыг тогтоон, үрэлгэн байдлыг бүрэн халж чадаагүй, улсын болон дэлхийн эдийн засагт үүсээд байгаа нөхцөл байдлыг олон талаас нь бодитойгоор дүгнэж, төсвийн бодлогод тусгаагүй байна гэж Монгол Улсын Ерөнхийлөгч үзэж байна.
 
Тухайлбал, УИХ-ын гишүүд ард иргэдийн амь нас, эрүүл мэндийг хамгаалахад амин чухлаар хүлээгдэж байгаа вакцины тухай мэдсээр байж гарсан даруйд нь худалдаж авах хөрөнгийг төсөвт тусгалгүй, гадны зээл тусламжаар шийдвэрлэнэ гэсэн хоосон мөрөөдөлд хөтлөгдөн, улсын төсвийн бодлогод хүйтэн хөндий, сэтгэлгүй хандсан нь дэндүү хариуцлагагүй үйлдэл мөн” гэсэн юм. 
 
Тэгвэл парламент Ерөнхийлөгчийн хоригийн хүлээн авах  нь эргэлзээтэй. Угаас АН-ын бүлгийн даргын санал гаргаснаар 2021 оны төсвийг ирэх сард тодотгох чиглэлтэйгээр баталсан. Цаг үеийн нөхцөл байдлаас үүдэн төсөвт тодотгол хийх зайлшгүй шаардлага үүссэн гэж үзсэн. Нэг үгээр төсөвт тодотгол хийх “тохироо” хийгдсэн тул Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авахгүй байх магадлал  өндөртэй. 
 
Угаас Ерөнхийлөгч Х.Баттулга жил бүрийн төсөвт хориг тавьдаг. Энэ удаад ч бас уламжлалынхаа дагуу хориг тавилаа. Ингэснээр Х.Баттулга Ерөнхийлөгч сонгогдсон цагаасаа хойш дөрвөн жил дараалал төсөвт хориг тавиад байна. Гэвч түүний хоригийг МАН-ын үнэмлэхүй олонхийг бүрдүүлж буй УИХ хүлээж авдаггүй нь ч бас жишиг. 
 
БААСАН ГАРАГ
 
Ерөнхийлөгч өнөөдрийн чуулганы хуралдаанд оролцлоо. Тэрбээр “Монгол Улсын Үндсэн хуульд орсон нэмэлт, өөрчлөлтийн дагуу хийгдэх ёстой шүүхийн багц хуулийн шинэчлэл, өөрчлөлтийн асуудал хэт их улс төржсөн, иргэд олон нийтийг илэрхий төөрөгдүүлсэн, үндэсний эв нэгдлийг хангах төрийн үйл ажиллагааны үндсэн зарчмыг бүдүүлгээр зөрчсөн нэн болхи үзэл суртлын хүрээнд нэгдмэл улсын ёсонд огт нийцэхгүй, монгол төрийн уламжлалд үл зохицох арга байдлаар явагдах болсонд харамсаж байгаагаа илэрхийлж, Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Монгол Улсын шүүхийн тухай, Шүүгчийн эрх зүйн байдал, сахилга, хариуцлагын тухай, Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслүүдээ татан авч байгааг Та бүхэнд мэдэгдье” гэлээ. Үүний дараа тэрбээр  Шүүх эрх мэдэлд өнөөгийн улс төрийн намуудын арга барил, замналыг тулгаж огт болохгүй, Шударга бусын хонгилыг төрийн бодлогоор сэргээж, хуульчлан баталгаажуулж болохгүй, Шүүх зөвхөн шүүн таслах ажлаа эрхэлбэл зохих бөгөөд шүүгчид бас ямар нэг байдлаар давхар дээл нөмрүүлэх гээд байх шаардлагагүй,  Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг үнэгүйдүүлж, ач холбогдлыг нь алдагдуулж огт болохгүй зэрэг 12 асуудлаар байр сууриа илэрхийлж үг хэллээ. 

О.ОНОН
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  •  2020-11-29 09:47:34
    энэ нөхөр 17 чингэлэг спирт хандавлавал илүү сайнсан.