Б.Пүрэвдорж: НӨАТ-ыг 5 болгох хуулийн төслийг хэлэлцэхгүй хойшлуулсаар байна
УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж шат дамжлага бүрт нэмэгддэг НӨАТ-ын 10 хувийг  5 болгох хуулийн төслийг  хэлэлцэх шаардлагатай байгаа талаар байр сууриа илэрхийлэв.

Тэрбээр “НӨАТ-ын 10 хувийг 5 хувь болгох хуулийн төсөл хэлэлцэгдэхгүй хойшилсоор байна.  УИХ-ын гишүүд иргэдийн орлого багассан гэж яриад байх юм. Үнэндээ ард иргэдийн орлого зогссон, та нарынх багассан байж магадгүй. Энэ үед НӨАТ-ыг 5 хувь болгох нь чухал. Үйлдвэрлэл, борлуулалтын үе шат дамжлага бүрт нэмэгддэг НӨАТ-ын 10 хувь иргэдийн худалдан авах чадварт нөлөөлж байна. Иймээс цар тахлын үед НӨАТ-ыг 5 болгох нь та бүхний 800 тэрбум төгрөг зарснаас хамаагүй үр ашигтай зүйл” гэлээ. 
 
О.ОНОН
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • zochin 2020-11-29 05:14:49
    АН-хан санаачлан үед 10 хувиар чи өөрөө батлаа биздээ. одоо цуглаж байгаа мөнгө нь өөрт нь хүртээлгүй болохоор боож үхлээ. ард түмнээ боддог бсн юм бол анхаасаа...
  • Жудаг 2020-11-28 07:40:16
    Бидон энэ хоёр попроод л байна уу?
  • Zochin 2020-11-28 05:13:12
    NEAT 5 xubi bolgox beltgel ajluud gesen teleblegee gargaad exleed batalsan bol oilgono. Tuunees bish genet 5 xubi geed l orilox bol xen ch chadna
  • 0 2020-11-27 12:50:52
    Уул нь НӨАТ-ыг төр 100% буцааж олгох ёстой атал 98%-ийг төр завшсаар байгаа юм!!!
  • холро 2020-11-27 09:34:15
    Хэнд ч хэрэггүй НӨАТ -ыг 5 хувь багасгана гэж байснаас,буцаан олголтыг 5 % болговол Улсад ч хувь хүнд ч арай дээр,
  • ааа 2020-11-27 07:56:17
    энэ поп гар болиоч Ганбат та 2 энэ үед ядаж дуугүй байгаа ч