Т.Серикжан: Зам тээврийн ослын 54.3 хувь нь явган зорчигчийн буруугаас шалтгаалдаг

Тээврийн прокурорын газраас нийслэлд гарсан зам тээврийн ослын шалтгаан, нөхцлийг судалжээ. Энэ талаар тус прокурорын газрын ахлах прокурор Т.Серикжантай ярилцлаа.

 

-Судалгаанаас харахад өнгөрсөн хугацаанд хэчнээн зам тээврийн осол бүртгэгдсэн байна вэ?

-Судалгааг нийслэлд  2015-2019 оны эхний есөн сарын байдлаар хийсэн. Таван жилийн хугацаанд нийслэлд 162.964 зам тээврийн осол,  хэрэг бүртгэгдсэнээс явган зорчигч автомашинд мөргүүлсэн осол 11.923 гарсан ба ослын улмаас 413 хүн амь насаа алдаж, 11.238 хүн эрүүл мэндээрээ хохирсон байна.  Тээврийн прокурорын газраас энэ оны эхний есөн сард хянан шийдвэрлэсэн эрүүгийн хэрэгт хийсэн судалгаанаас үзэхэд,  зам тээврийн осол, хэргийн улмаас 323 хүнд хүндэвтэр, 100  хүний эрүүл мэндэд хүнд хохирол учирч, 82 хүн амь насаараа хохирсон харамсалтай дүр зураг гарсан. Энэ оны эхний есөн сард нийслэл хотод гарсан зам тээврийн осол, хэргийн улмаас нас барсан 82 хүний дөрөв буюу 4.8 хувийг, эрүүл мэндэд нь хохирол учирсан 423 хүний 31  буюу 7.3 хувийг насанд хүрээгүй хүмүүс байна.

-Ихэнхдээ зам тээврийн осол ямар тохиолдолд их гарч байна вэ. Сүүлийн үеийн кейсээс харвал явган хүний гарцан дээр осол гарах боллоо?

-Энэ оны эхний өсөн сарын байдлаар бүртгэгдсэн 505 зам тээврийн осол, хэргийг судалж үзэхэд 142 хүн явган хүний гарц  дээр, 145 хүн гарцгүй хэсгээр зам хөндлөн гарч яваад тээврийн хэрэгсэлд мөргүүлсэн. Осол болох үед 78 жолооч, 18 явган зорчигч согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ замын хөдөлгөөнд оролцсон байсан. 2020 онд гарсан  зам тээврийн осол, хэргийн улмаас насанд хүрээгүй 19 хүний эрүүл мэндэд хүндэвтэр, 12 хүүхдийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан бол дөрвөн  хүүхдийн амь нас хохирсон. Үүнээс гарцтай хэсгээр 17, гарцгүй хэсгээр зам хөндлөн гарч яваад тээврийн хэрэгсэлд мөргүүлсэн 26 тохиолдол бүртгэгдсэн байна. Дээр дурдсан таван жилийн судалгааны тоон үзүүлэлтээс харахад Улаанбаатар хотод зам тээврийн ослын улмаас нэг жилд дунджаар 80 гаруй явган зоригч амь насаа алдаж, 2302 явган зорчигч эрүүл мэндээрээ хохирсон байгаагаас цаашид зайлшгүй анхаарах шаардлага зүй ёсоор тавигдаж байна.

-Хэргийг дотор нь задалбал аль дүүрэгт зам тээврийн осол, хэрэг түгээмэл гарсан бол?

-Баянгол дүүргийн дөрвөн хороо, Сүхбаатар, Баянзүрх, Хан-Уул, Чингэлтэйн гурван хороонд  явган зорчигч тээврийн хэрэгсэлд мөргөгдсөн осол, хэрэг ихээр бүртгэгдсэн.  Сонгинохайрхан дүүргийн зургаан хороонд энэ төрлийн хэрэг ихээр гарч байна. Үүнээс онцолж хэлбэл Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр буюу Яармагийн замын зургаан цэгийн ойр орчимд явган зорчигч  тээврийн хэрэгсэлд мөргүүлж эрүүл мэндээрээ хохирсон тохиолдол их байгаа бол нэг цэгийн ойр хүний амь нас хохирсон тохиолдол өндөр байна.

-Судалгаанаас харвал, осол гарах гол шалтгаан нөхцөл юу гэж байна вэ?

-Судалгаанд хамрагдсан нийт хэргээс үзэхэд зам тээврийн ослын 54.3 хувь нь явган зорчигчийн, 45.7 хувь нь тээврийн хэрэгслийн жолоочийн буруутай үйлдэлтэй холбоотой байна. Мөн замын нөхцөл байдал зам тээврийн осол гарахад нөлөөлж байна. Тодруулбал, явган хүний гарц, гарамгүй хэсгээр зам хөндлөн гарснаас 29.5 хувь нь замын тэмдэг, тэмдэглэл байхгүйгээс 4.37 хувь нь гэрэлтүүлэг хангалтгүйгээс 4.13 хувь нь  замын тэмдэг, тэмдэглэл ойлгомжгүйгээс 2.19 хувь, замын гэрэлтүүлэг огт байхгүйгээс 0.85 хувь замын эвдрэл, гэмтлээс болж 0.13, бүрэн бус тээврийн хэрэгсэл жолоодсоноос 6.4 хувь нь гарсан байна.

Улаанбаатар хотод явган зорчигч тээврийн хэрэгсэлд мөргүүлсэнтэй холбоотой Хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэгт холбогдсон автомашины дийлэнх хувийг буруу талдаа жолооны хүрдний байрлалтай суудлын автомашин эзэлж байгаа бол явган зорчигчийг мөргөсөн автомашины 59.4 хувь нь 11-ээс дээш жилийн насжилттай, ашиглалтын хугацаа өндөртэй автомашин байна. Өөрөөр хэлбэл, явган зорчигчдын замын хөдөлгөөний дүрмийн талаарх мэдлэг, ойлголт хангалтгүй. Нөгөө талаас мэдлэг, ойлголттой байсан ч түүнийг хэвшүүлэх, мөрдөх хариуцлага сул байдал ихээхэн нөлөөлж байна.

-Замын тэмдэглэгээ хангалтгүй, эвдрэл гэмтэл ихтэй холбоотойгоор осол их гарч байна гэлээ. Үүнийг хэрхэн хянах вэ. Цаашид зам тээврийн осол, хэргийг бууруулах, урьдчилан сэргийлэх үүднээс ямар арга хэмжээ авах шаардлагатай вэ?

-Хамгийн эхэнд Автотээврийн хэрэгслийн техникийн байдалд тавих Монгол Улсын холбогдох стандартыг нэг мөр хэрэгжүүлэх, ашиглалтын шаардлага хангахгүй байгаа тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх хэрэгтэй. Хоёрдугаарт, Авто замын хөдөлгөөний зохион байгуулалтын техник хэрэгсэл болох замын тэмдэг, тэмдэглэл,  гэрлэн дохио, түүнчлэн замын хашилт, чиглүүлэх хэрэгслүүдийг бүх төрлийн авто замуудад байрлуулсан эсэхийг комисс байгуулан шалгаж, стандарт шаардлагад нийцүүлэх ажлыг зайлшгүй хийх хэрэгтэй. Гуравдугаарт, Улаанбаатар хотын авто замын инженерчлэлийг сайжруулах, шинээр болон шинэчлэн барьж буй замын аюулгүй байдалд аудит хийж дүгнэлт гаргах цаг болсон. Мөн явган хүн, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, хөгшид, хүүхдүүд, дугуйтай иргэд зорчих нөхцөлийг бүрдүүлж тав тухтай зам хөндлөн гарах боломжийг хангасан явган зорчигчийн нүхэн болон гүүрэн гарцыг нэмэгдүүлэх шаардлагатай байгаа юм. Энэ асуудлаар Тээврийн прокурорын газраас холбогдох эрх бүхий  байгууллагуудад  мэдэгдэл бичиж хандсан байгаа. Мөн иргэд, тодруулбал жолооч, явган зорчигчид Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан  дүрмээ баримтлан, анхаарал болгоомжтой, хариуцлагатай оролцож байх хэрэгтэй байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
С.Уянга

 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • эрд 2020-11-29 19:37:02
    новшийн хасаг монголоос зайлаарай
    • Хэхэ 2020-12-01 17:23:35
      Эрд корона- 19 яг тусчээ, халуураад байна уу? Тун уулахгуй ухэх болжээ. Умбаднихум....
    • Хэхэ  2020-11-30 02:37:00
      Эрд корон-19-ээр ухчээ. Умбадьнихум...
  • Зочин 2020-11-29 12:43:24
    ЯМАР АЙМААР ТАРХИНЫ ТУРААЛТАЙ ЗАЛУУЧУУДААР НИЙГЭМ ДҮҮРЭЭ ВЭ? ХООСОН ТОЛГОЙТНУУД, КОММЕНТ БИЧИГЧИД ИНТЕРНЕТ ОРЧНЫГ ЭЗЭЛЖЭЭ ХӨӨРХИЙ.
  • HASAAAAAK 2020-11-29 10:57:56
    Durak haskuud zailaaa bitgii mongoliin turiig buzarlaad bai, Lalar hasgaar dutahgui, Battulgaa novshnuudiig zailuulsan bigaaraii huush
  • Хараалч 2020-11-29 04:06:06
    Иим комент бичиж байгаа хун бухэн корона-19 ээр ухэн шуу. Хэлсэн шуу дараа нь гомдовоо
    172.69.10.67
    Мэдэгдсэн Хариулах
  •  2020-11-29 03:26:19
    казахуудаа зайлуулаач ээ. Иргэний бүртгэл дээр нэг казак хүүхэн шаах архи уух талаар яриад байж л байдаг шүү.
  • KUUKAI 2020-11-28 13:30:41
    Ene huuhai hasguud yagaad turiin alband shurgalaad bnaaa ERUNHIILUGCHUU, hurdan zailuulah heregtei shat burnees ni