Асуудал албан тушаалтнуудад биш ард түмэнд байна уу?
Энэ бол орон нутаг руу явахаар бэлтгэлээ базааж буй иргэд. Тэд Улаанбаатараас гэр гэрийн зүг явахын тулд ийнхүү коронавируст халдварын шинжилгээ өгсөн байх ёстой. Энэ талаарх шийдвэрийг өнгөрсөн долоо хоногт гаргасан. Тодруулбал, Шадар сайд Я.Содбаатар тушаал гарган “Зорчигч тээврийг зохицуулах түр журам”-ыг батласан. Энэ дагуу автомашин болон онгоцоор явах иргэд мөн бүртгүүлж, шинжилгээнд хамрагдана гэдгийг журамд тусгасан.
Журамд зааснаар  www.119.mn вебсайтад нэвтэрч зорчих хүсэлт, шинжилгээ өгөх газар, цагаа товлоно, товлосон  газар, цагтаа шинжилгээ өгнө, шинжилгээнийхээ хариуг бүртгүүлсэн вебсайтын “Шинжилгээний хариу авах” цэснээс регистрийн дугаараар шалгаж авна, хариу сөрөг гарсан бол Автотээврийн үндэсний төвийн www.eticket.transdep.mn вебсайтаар тасалбараа захиална, хариу гарснаас хойш 48 цагийн дотор очих газар луугаа хөдөлнө.

Гэтэл гаргасан дүрэм журмыг үл тоон, шинжилгээ өгөх газартаа бөөгнөрөөд, тэврэлдээд зогсчихсон байгаа байдал. Юун хорио цээрийн дэглэм, юун хүн хоорондын зай барих.

Төр хангалттай хэмжээний зардал гарган, асуудлыг шийдвэрлэж байна. Гэтэл иргэдийн байгаа бодит байдал. Тэд заавал хууль хүчний байгууллагын тусламтайгаар хүн хоорондын зайгаа барьж, халдвар хамгаалалтын дүрмээ сахих ёстой юу? Бүх зүйлд төрийг буруутгаж, төрөөс нэхэж, төрийн алба хаагчдын буруутгадаг. Гэхдээ иргэд өөрсдөө энэ хууль журмыг дагаж мөрдөх үүрэгтэй.

Гэвч төрөөс, холбогдох байгууллагуудаас гаргасан шийдвэр, гарц гаргалааг үл тоож, төрийг буруутгасаар байх дүр зураг. Гэхдээ асуудал албан тушаалтнуудад байна уу, ард түмэнд байна. Хүн бүр  өөртөө болон бусдад өвчин халдаахгүй байх үүрэгтэй. Таныг таниас өөр хэн ч хамгаалахгүй. Гэтэл үүрэг гүйцэтгэж буй албан тушаалтнуудыг буруутгаж зогсоо эдгээр хүмүүс өөрсдөө хууль журмаа уландаа гишгэсэн байгаа дүр зураг. Асуудлыг шийдвэрлэхэд төр ч иргэн ч хариуцлагатай байх ёстой. Ингэж байж үр дүн гарна. Төр үүргээ биелүүлж, бүх л шийдвэрийг гаргалаа. Харин одоо үүнийг ард түмэн мөрдөж, биелүүлэх үүрэгтэй. 

 


Яг адилхан шинжилгээ өгөхөөр цугларсан өөр цэг. Тэд хүн хоорондын зайгаа барьж, журмын дагуу үйлчилгээгээ авч байна. Энэ бол асуудал албан тушаалтнуудад бус ард түмэнд байгаагийн жишээ.
 
О.ОНОН
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus