Улсын хэмжээнд 30 гаруй гэр бүлийн 80 гаруй хүн өвчилсөн гэв
Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ хийж байна.

Энэ үеэр улсын ХӨСҮТ-ийн Тандалт судлалын албаны дарга А.Амбасэлмаа “Өнөөдрийн байдлаар 30 гаруй гэр бүлийн 80 хүн өвчилсөн байгаа гэх мэдээллийг өглөө. Энэ бол 1,5 метраас зайтай маскгүй хүмүүс бие биедээ халдвар тархааж байгаагаагийн баталгаа юм. Төрсөн өдрийн баярт орсон 10-аад, караокед хамт орсон хүмүүсийн ойрын хавтлуудаас эх сурвалжтай халдвар нэлээд хэсэг нь байгаа. Мэдээж гэртээ ороод масктай суугаад байна гэж байхгүй шүү дээ. Нэг гэр бүлд нэг хүн өвчилөхөд 2-5 хүн өвдөж байна. Маск зүү, зай барь гэдэг нь өмнө өвчлөл бүртгэгдсэн гадны улс орнуудын авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ. Вакцин гараагүй энэ үед маск зүүх нь коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх  вакцин юм” гэлээ.
 
О.ОНОН
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus