Нэг ширхэг оношлуур нь 4,9 ам.долларын үнэтэй
Иргэн Ж.Амарсанаа Covid-19-ийг оношлох оношлуурыг маш өндөр үнээр худалдаж авч байгаа гэсэн мэдээллийг өнгөрсөн хавраас хойш олонд түгээсэн.  Тэрбээр энэ тухай “Ямар үнэтэй PCR шинжилгээ вэ. 150,000 төгрөг өө. Өнгөрсөн хавар яамныханд Covid-19-ийн ПГУ нэг хүний 10 ам.доллараар хэд л бол хэдийг олж өгч чадна гэж мөн ч их хэлсэн дээ. Яагаад заавал хамгийн үнэтэй сонголт руу явдаг юм бэ. Дээжийг нь авчраад лаборатори дээр туршаад гардуулж өгсөн шүү дээээ!!! 10 ам.доллар гэдэг чинь шинжилгээ бүрээс 120,000 төгрөг хэмнэх боломж байсан юм шүү дээ. Даанч дээ. Хайран татварын мөнгө.Та нарт үнэхээр гомдож байна хэмээн сошил хуудаснаа бичсэн.
 
Тэгвэл уг асуудалд өчигдөр Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан хариулт өгөхдөө  "ДЭМБ-д бүртгэгдсэн мөн хөгжиж буй буурай орнуудад хэдэн төгрөгөөр худалдан борлуулах вэ гэдгийг ДЭМБ тогтоочихсон ийм л оношлуурыг ашиглаж байна. ДЭМБ бүртгээгүй,  чанарын шаардлага хангаагүй оношлуур, хэрэгсэл авсан асуудал байхгүй. Шалгах ёстой хууль, хяналтын байгууллагаар нь ч шалгуулж болно" хэмээсэн юм.
 
 
Өөрөөр хэлбэл, нэг хайрцагтаа 25 ширхэг оношлуурыг 124,25 ам.доллароор БНСУ-аас худалдан авчээ. Нэг ширхэг оношлуур нь 4,9 ам.доллар юм байна.
 
Харин Ж.Амарсанаагийн хувьд нэг ширхэг оношлуурыг 10 ам.доллароор авах боломжтой гэсэн бол ЭМЯ нэг дахин бага үнээр буюу 4.9 ам.доллараар худалдан авч байгаа аж.


 

 

 

Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus