.jpg)
Ямар нэг бараа бүтээгдэхүүн хэрэглэгчийн гар дээр очихын тулд хичнээн удаа НӨАТ-ын өртөг шингэж байгаа нь тооцоолох багагүй дүн гарна. Иргэдийн хувьд бүхий л бараа, үйлчилгээнд төлсөн төлбөрийнхөө үнийн дүнгийн 10 хувьтай тэнцэх хэмжээний НӨАТ төлдөг. Ингэж Монгол Улс төсвийн орлогынхоо 30 хувийг НӨАТ бүрдүүлдэг. Тэгвэл энэхүү татварын хувь хэмжээг бууруулах хуулийн төслийг өнгөрсөн есдүгээр сард УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж өргөн барьсан.
Төсөл санаачлагчийн зүгээс “Манай улс орлого цуглуулах чадварын үзүүлэлт өндөртэй орон хэдий ч НӨАТ-ын буцаан олголт харьцангуй бага байгаа нь НӨАТ-ын нэг гол зорилго болох татварын тогтолцоог сайжруулах зорилгоосоо илүү төсвийн орлогыг бүрдүүлэхэд чиглэж байгааг харж болно. Өөрөөр хэлбэл манай улсын НӨАТ-ын орлого өсөж, үүнийг дагаад орлого цуглуулах чадвар тасралтгүй нэмэгдэж байгаа нь сайшаалтай боловч үр дүнд нь инфляцын болон ажилгүйдлийн түвшин өсөх, ДНБ буурах эрсдэл үүсэж болзошгүй байна.

Учир нь НӨАТ бол шууд бус татварын төрөл бөгөөд аливаа шууд бус татвар нь үнийн бодлогод нөлөөлж, үнийн хөөргөдөл гарах нь ажиглагддаг. Хэрэглэгчдийн төлөх үнэ шууд бус татварын нөлөөгөөр нэмэгдэнэ. Чухам ямар хэмжээгээр нэмэгдэх нь тухайн бараа, ажил үйлчилгээний эрэлт нийлүүлэлтийн түвшнээс хамаарна. Энэ нөлөөлөл инфляцын түвшин өсөхөд нөлөөлдөг.
Шууд бус татвар нь бага орлоготой хүмүүст илүү дарамттай, өндөр орлоготой хүмүүст арай бага дарамттай байна. Үүнээс үзвэл орлогын түвшний хувьд урвуу татвар юм.
Түүнчлэн ашигт ажиллагааны түвшнээс үл хамаарч ногддог тул ашгийн түвшин багатай татвар төлөгчдөд хүндээр тусдаг. Ашгийн түвшин багатай бизнес нь ихэвчлэн хөдөлмөр илүү шаардсан ажлууд байдгаас борлуулалтын татвар нь ажилгүйдлийн түвшинд нөлөөлж байдаг. Улмаар борлуулалтын татвар нь ихэнх тохиолдолд хувиараа хөдөлмөр эрхлэгчид болон жижиг бизнес эрхлэгчдэд илүү дарамт учруулах ба томоохон бизнестэй өрсөлдөх чадваргүй болгох эрсдэлтэй” гэж үзжээ.
Иймд Нэмэгдсэн өртгийн албан татварыг 10 хувиар ногдуулж байгааг 5 хувь болгож багасгахаар хуулийн төсөлд тусгасан байна.
Хуулийн өөрчлөлт батлагдсанаар орлого цуглуулах чадварын өөрчлөлт сайжирч, татвар төлөгчдийн бааз нэмэгдэн, эдийн засагт болон татвар төлөгчдөд эерэг нөхцөл бий болохоос гадна улсын төсөвт цугларах татварын орлого буурахгүй байх боломжтой гэж төсөл санаачлагч үзэж байгаа юм.
Гэтэл энэ хуулийн төсөл энэ намрын чуулганы хэлэлцэх асуудлын дараалалд багтсангүй. Нэг үгээр эрх баригчид НӨАТ-ыг 5 болгох хуулийн төслийг хэлэлцэх сонирхолгүй байна.
О.ОНОН
Оллоо.мн