Эрүүл мэндийн салбарын 400 мянган долларын тендер “ОНОМ” Д.Наранбаатарын гараар ороод даший шог болсон уу?!
“Оном”-ын Дашдоржийн Наранбаатарыг бид мэднэ. Тэр бол монголчуудын том жижиггүй машид анхаардар эрүүл мэндийн сэдвээр ярьдаг, бизнес эрхэлдэг нөхөр юм. Физикийн шинжлэх ухааны доктор “Оном” Д.Наранбаатарын эрүүл мэндийн салбарт салахын аргагүй хайртай болсны шалтгаан нь ердөө л тендер буюу бизнес нь ажээ. Америкт амьдардаг “Оном” Д.Наранбаатар зөвхөн “ялсан” тендертээ гарын үсэг зурахаар Монголд түр ирээд буцдаг этгээд юм. Өөрөөр хэлбэл, “Оном” Д.Наранбаатар Монголын эрүүл мэндийн салбар дахь санхүү, хөрөнгө оруулалтад гараа гүн гүнзгий дүржээ. Олон юм нуршилгүй яг одоо түүний “ялаад” хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөр, тендер, түүний явцын талаарх мэдээллийг хүргэе.

НЭГ. 200 МЯНГАН ДОЛЛАРЫН ТЕНДЕРИЙН АЖЛАА ХҮЛЭЭЛГЭЖ ӨГӨЛГҮЙ НАЙМАН САР БОЛЖ БАЙНА

Дэлхийн банкны санхүүжилттэй “Цахим эрүүл мэнд” төслийн хүрээнд “Эрүүл мэндийн өгөгдөл болон мэдээллийн технологийн стандарт боловсруулах” олон улсын нээлттэй тендерт Шведийн “Корус” компани шалгарч, нэг жилийн хугацаатай 199 950 ам.доллар буюу 600 шахам сая төгрөгийн гэрээ байгуулжээ. Тус компанийн Монголын талын туслан гүйцэтгэгчээр “Моносолюшн” ХХК ажиллажээ. Энэ “Моносолюшн” ХХК бол 2017 оны 11 дүгээр сарын 1-нд гадаад худалдаа, вэбсайт хийх, программ хангамжийн үйлчилгээ эрхлэх үйл ажиллагааны чиглэлтэйгээр байгуулагдсан. Энэ компанийн хувьцааг Дашдоржийн Наранбаатартай төрсөн ах дүүгийн холбоотой Дашдоржийн Наранжаргал эзэмшдэг. “Оном” Д.Наранбаатарынх гэсэн үг. Дээрээс нь  “Оном” Д.Наранбаатар зөвлөхөөр ажилласан. Цалин нэмж цохидог гэсэн үг.

Гэрээт ажлын гүйцэтгэх хугацаа нь 2020 оны 3 дугаар сарын 26-ны өдөр дуусах байв. Гэвч гүйцэтгэгчид ажлаа хугацаанд нь дуусгаагүй учир ажлыг нь бүрэн хийлгэж гүйцээхийн тулд гэрээг 2020 оны 6 дугаар сарын 30-ны хүртэл сунгажээ. Гэсэн атал гэрээний нийт дүнгийн 159 950 ам.доллар буюу ойролцоогоор 450 сая төгрөгийг авчихсан байна.

Одоо 39 990 ам.долларын үлдэгдэл бий. Түүнийг дээрх гэрээний төгсгөлийн тайлан, үр дүнг ЭМЯ-нд хүлээлгэж өгсний дараа шилжүүлэх юм байна. Өнөөдөр буюу 2020 оны 11 дүгээр сарын 30-ны байдлаар “Оном” Д.Наранбаатар тайлан ч үгүй, ажил ч үгүй Америкаас “лайвдаж” сууна.

ХОЁР. ДАРААХ 200 МЯНГАН ДОЛЛАРЫН ТЕНДЕРИЙН АЖИЛ НЬ ГҮЙЦЭТГЭЛИЙН ХУГАЦАА ХОЦОРЧ ЯВНА

Дээрх Дэлхийн банкны санхүүжилттэй “Цахим эрүүл мэнд” төслийн хүрээнд “Эрүүл мэндийн өгөгдлийн тайлбар толь боловсруулах” олон улсын нээлттэй тендерт дахиад Шведийн “Корус” компани шалгарсан байна. Энэ хүрээнд ЭМЯ-тай 2020 оны 1 дүгээр сарын 7-нд нэг жилийн хугацаатай 199 950 ам.долларын гэрээ байгуулжээ. Мөн л Монголын талын туслан гүйцэтгэгчээр нь “Оном” Д.Наранбаатарын “Моносолюшн” ажиллаж, Д.Наранбаатар, Д.Наранжаргал нар зөвлөхөөр нь ажиллаж байгаа аж.

Энэ төслийн эхлэлтийн тайлангийн дагуу 19 950 ам.долларыг нь тэдэнд шилжүүлсэн байна. Гэвч өнөөдрийн байдлаар төслийн ажлын гүйцэтгэлийн хугацаа хоцорч яваа юм байна. Төслийн үлдэгдэл төлбөр нь 180 000 ам.доллар байна.

ГУРАВ. ДАХИАД 6 САЯ ДОЛЛАРЫН ТЕНДЕР АВАХААР ӨРСӨЛДӨӨД “САНХҮҮГИЙН ЧАДАВХИГҮЙ” ГЭЭД ХАСАГДЖЭЭ

Мөн л Дэлхийн банкны санхүүжилттэй “Цахим эрүүл мэнд” төслийн хүрээнд “Эрүүл мэндийн мэдээлэл солилцооны платформ боловсруулах, хэрэгжүүлэх, туршин нэвтрүүлэх” төслийн гүйцэтгэгчийг сонгон шалгаруулалтыг Дэлхийн банкны худалдан авалтын журмын дагуу урьдчилсан сонголт бүхий олон улсын нээлттэй тендер шалгаруулалтын аргаар зохион байгуулжээ. Сонгон шалгаруулалтын урьдчилсан үе шат нь 2018 оны 10 дугаар сараас 2019 оны 8 дугаар сарын хооронд, тендер шалгаруулалт нь 2019 оны 11 дүгээр сараас 2020 оны 6 дугаар сарын хооронд явагдсан байна.

Энэ төслийн урьдчилсан үе шатанд “Оном” Д.Наранбаатар “Оном сан”-гаа АНУ-ын “Ар Ти Ай Интернэшнл”, Шведийн “Чорус” компаниудттай хамтарсан түншлэл болгож оролцуулжээ. Гэвч “Оном сан” нь урьдчилсан сонголтын баримт бичигт шаардсан санхүүгийн чадавхийн шаардлагыг хангаагүй байна. Тиймээс оролцогчдод тавьсан урьдчилсансонголтын шаардлагын дагуу үнэлж эрэмбэлсэн хураангуй жагсаалтад багтаагүй аж.

Тодруулбал, Дэлхийн банкны зээлдэгчдэд зориулсан худалдан авалтын журмын 6 дугаар хэсгийн “Зөвхөн хамгийн өндөр үнэлгээ авсан хүсэлт гаргагчдыг урих боломжоор хангах” гэсэн, 6.25 дугаар заалт, урьдчилсан сонгон шалгаруулалтын баримт бичгийн Оролцогчод өгөх зааварчилгааны “Хүсэлтийг үнэлэх болон урьдчилсан” шалгаруулалт явуулах гэсэн F хэсэг, урьдчилсан сонгон шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтийн “Хүсэлт гаргагчдыг тавигдсан шаардлагын дагуу үнэлж эрэмбэлэн урьдчилж шалгаруулах” гэсэн 27.1 дүгээр зүйлд заасны дагуу хураангуй жагсаалтад багтаж чадалгүй хасагджээ.

Манай www.aguulga.mn мэдээллийн сайт дараагийн удаад монголчуудын эрүүл мэндийн хамгийн анхаарал татсан өвчлөлтэй тэмцэх, үндэсний аюулгүй байдалд хамаарал бүхий маш том төсөлд хэрхэн оролцож шамшигдуулсан талаарх мэдээллийг хүргэх болно.

 

Эх сурвалж: www.aguulga.mn

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2020-12-03 05:24:53
    сүүлийн жил хамаг мөнгөө эрүүл мэндийн яаманд монгол орон өгч байна та нар хүний сэтгэлээр биш хандахгүй байж болохгүй банйа уу заавал монголоос гарсан хүн т
    172.69.252.133
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2020-12-02 07:03:37
    ЭМЯ-ныхан төсөл тендер будлиантуулаа гэж зөндөө л шуугидаг. Гэхдээ Наранбаатар гэгч физикч шиг америкийн компаниудад олон арван сая долларын хөрөнгө оруулалт хи...
    172.69.252.147
    Мэдэгдсэн Хариулах
  • ugg 2020-12-02 03:13:30
    инээдтэй юмаа ер нь ЭМЯамныхан ингэж өөр өөсдийнхөө идсэн уусан зүйлээ уудлаад ичихгүй шаарнууд вэ. Энэ хүн юм яриагүй бол бугшаад байж л байхнээ. ичээч!!!
    172.69.252.147
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2020-12-01 15:10:29
    Овоо эрдэмтэн гэж боддог байсан юм, новшийн луйварчин, шантаажчин бжээ.
    172.69.252.133
    Мэдэгдсэн Хариулах
  • ЭМЯ- ЯЛЗАРСАН ЧИХСАН ЮМ БАЙНА ДАА 2020-12-01 12:38:32
    ЭМЯ- ЯЛЗАРСАН ЧИХСАН ЮМ БАЙНА ДАА,ТЭНД ӨӨРСДИЙНХ НЬ МУУГ ИЛ ХЭЛСЭН ХҮН РҮҮ ДАЙРЧ БАЙГААГИЙ НЬ ХАРАХАД ИЛТ ЯЛЗАРЧЭЭ,
    172.68.146.95
    Мэдэгдсэн Хариулах
    • Насаа 2020-12-01 16:05:03
      Чиний гавал тархи чинь харин ялзарсан бн
      172.69.252.135
      Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2020-12-01 08:46:05
    Энэ Наранбаатар гэгч муу физикч эрүүл мэндийн салбарын хамаг л ашигтай том төсөл, тендерүүдийг хуу хусдаг болоод удаж байна дөө.
    172.69.252.147
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2020-12-01 08:24:40
    Энэ нөхөр Монголоос зөөсөн мөнгөөрөө гадаадад амьдардаг байх нь. Ийм юмнуудыг бүү ойртуул. Монголд чадалтай программистууд олон бий.
    172.68.182.7
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2020-12-01 05:06:17
    Яг үед энэ үг хэрэгтэй юм уу бидэнд өмь нас эрүүл мэнд эх орон хэрэгтэй наад асуудалаа дараа нь бол битгий ард түмнийг төөрөгдүүлээд бай энэ бидэнд хамаагүй
    172.69.45.141
    Мэдэгдсэн Хариулах
  • Zochin 2020-12-01 04:47:06
    Olloo odoo bolio hydlaa yum bicheed bitgii vnen vg helsen negiigee ingej bai
    172.69.252.147
    Мэдэгдсэн Хариулах
  • Zochin 2020-12-01 04:01:30
    Hudlaa, itgehgui. Eruul mendiin yamniih ii no g delgesen chin gurgej bgaa bh. Ene hunii achaar elegnii C virustai humuus hymdhan em avch uusan shu
    172.69.252.145
    Мэдэгдсэн Хариулах
  • Бид мэднэ 2020-12-01 03:24:27
    ЭМЯ захын ханхүү зайлаа
    172.69.252.145
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2020-12-01 03:23:25
    Сөрсөн базаа
    172.69.252.147
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2020-12-01 02:35:46
    ЭМЯ-ны хамаг л ашигтай том төсөл, тендерүүдийг хуу хусдаг Наранбаатарын хувьд дээр дурдсан тендерүүд бол зөвхөн зах зух нь л байна дөө. Цаана нь ““Элэг бүт...
    172.69.252.147
    Мэдэгдсэн Хариулах
    • дарга нь 2020-12-01 03:25:02
      эмээ уух цаг чинь болж
      172.69.252.145
      Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2020-12-01 02:21:39
    Яг ийм байж таарна, дандаа л эрүүл мэндийн яамруу дайрч байдаг юм,,, ард нь ийм ашиг сонирхол байсан байна,, хамгийн арчаагүй новш юм бна_
    172.69.135.225
    Мэдэгдсэн Хариулах
  • Иргэн 2020-12-01 02:21:31
    Энэ эрүүл мэндийн салбарынхан чинь дээр доргүй бүгд ялзарч гүйцсэн нөхдүүд байнаа! Энэ хэцүү үед ганц шинжлэх ухаан ярьж байгаа эрдэмтэд рүүгээ дайрч давшлаад! ...
    172.69.252.147
    Мэдэгдсэн Хариулах
    • Ард түмэн 2020-12-01 03:27:23
      Айхтар дайрч байнаа ЭМЯ дарганцаруудын зохион байгуулалттай хэдхэн үгтэй троллууд байна
      172.69.252.145
      Мэдэгдсэн Хариулах
  • Ganaa 2020-12-01 02:12:04
    Naranbaatar harah tsarainii muuhai hun.
    172.69.252.145
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2020-12-01 02:05:10
    Бас 1 тендерийн бөөс
    172.69.45.133
    Мэдэгдсэн Хариулах
  • Нэмэр бн уу 2020-12-01 01:50:54
    Мөнхсайхан сайдаа тэр программ чинь гацаад бн ш дээ хөлдөж үхлээ хэзээ шийдэгдэх вэ
    172.69.252.145
    Мэдэгдсэн Хариулах