Чуулган үргэлжлүүлэн хуралдана
УИХ-ын чуулганаар Засгийн газрын бүтцэд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж дуусгалаа. Төрийн байгуулалтын байнгын хороогоор уг төслийг хэлэлцэх үед гаргаж дэмжигдээд байсан саналуудаас Соёл спорт, аялал жуулчлалын яамыг татан буулгаж чиг үүргийг нь өөр яамдад шилжүүлэх томъёолол УИХ дээр дэмжигдээгүй.  Ингээд бусад саналуудыг олонхиор дэмжсэн бөгөөд эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлэв. Одоогоор Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаж байгаа бөгөөд үүний дараа чуулганы хуралдаан үргэлжлэх юм.
Б.Сансартуяа
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.