"Зуншин" компанийн тусгай зөвшөөрлийг цуцлах юу болов?
Толгой дараалан гарах болсон барилгын ослоор дахин хэдэн хүн амь насаа алдах вэ? Энэ асуултыг иргэд өнөөдөр төр засгаас асууж байна. Гэтэл үүнд хариулт өгч чадах албан тушаалтан алга. Тэд  мөнгөтэй  эрх мэдэлтэй хэдхэн компанийн эрхшээлд орж улсынхаа хууль дүрмийг уландаа гишгэлж байгаа юм. Сүүлийн үед гарч буй барилгын томоохон осолууд “Зуншин” гэх Хятадын 100 хувийн хөрөнгө оруулалттай энэ компанитай холбогдож байна.

Тодруулбал Макс өргөө”, “Илсон девелопмент” компанийн захиалгаар “Зуншин” компанийн гүйцэтгэж байгаа барилгаас төмөр унаж хүний амь хохироосон, хүн унаж нас барсан, хүнд гэмтсэн хэд хэдэн тохиолдол гараад байгаа. Хөдөлмөр хамгааллын аюулгүй ажиллагааг  хангаагүйн улмаас ийнхүү эрдэнэт хүний амь нас хохирсоор байхад тус компани хэвийн үйл ажиллагаагаа явуулсаар байна.

Зуншин гэх энэ компани Монгол улсад үйл ажиллагаагаа явуулсаар 13 жил болж байгаа аж. Ингэхдээ Улаанбаатар хотод баригдаж байгаа барилгын 40-60 хувийг барьж босгохоор гүйцэтгэгчээр нь ажилладаг гэж байгаа. Гэвч тус компани хөдөлмөр хамгааллын аюулгүй ажиллагаа гэдэг зүйлийг огт мөрддөггүйн  жишээг олон хүн эрүүл мэнд амь насаараа хохирсон тухай энэ компанитай холбогдох мэдээллүүдээс харж болно. 

Хамгийн сүүлд гэхэд 18 настай бүсгүй амиа алдаад байна. Гэвч бидэнд мэдэгдсэн нь л дээр дурдсан хэргүүд болохоос мэдэгдээгүй хичнээн хүн хохирч үлдсэнийг хэн ч мэдэхгүй. Гэвч  ноцтой осол аваарууд гарсаар байхад тус компани үйл ажиллагаагаа зогсоолгүй хэвийн үргэлжлүүлсээр байгааг олон хүн гайхдаг. Хятадын 100 хувийн хөрөнгө оруулалттай компани Нийслэлд баригдаж буй барилгуудын тал шахуу хувийг ганцаараа барьж, гүйцэтгэдэг, ингэхдээ хөдөлмөр хамгааллыг мөрдөлгүй ажиллаж Монгол ажилчдыг эрүүл мэнд  амь насаар нь хохироосоор байхад хүртэл хэвийн ажилласаар байдаг нь энэ компанийн ард манай  дарга нар бий гэх мэдээллүүд ч байдаг. Энэ ч бараг үнэний ортой  бизээ .

Өнгөрсөн долоо хоногт сүүлийн үед  ноцтой осол гаргаж хүний амь нас хохироогоод байгаа тус компанийн тусгай зөвшөөрлийг цуцалж, үйл ажиллагааг нь зогсоож өгөхийг МХЕГ-аас Барилга хот байгуулалтын яаманд хандаад байгаа билээ. Гэвч салбар яамнаас одоог хүртэл дорвитой  арга хэмжээ аваагүй бөгөөд хариу өгөөгүй байна. Уг нь гадны хөрөнгө оруулалттай компани эх оронд нь иргэдийнх нь амь насыг хохироогоод байхад салбар яам нь заавал шахаж шаардуулалгүй арга хэмжээ авч болно шүү дээ. Гэтэл БХБЯ-наас өнөөдрийг хүртэл таг чиг суусаар байна. Тэднийг ийнхүү сууж байх хойгуур өнөөх компани нь дахин хэдэн Монгол залуусын  алтан амиар наадахыг  таашгүй.


Б.Сансартуяа
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • авилгаа буцааж өгч чадахгүй байнаа 2014-10-08 01:41:37
    Барилга хот байгуулалтын яам \"ЗУНШИН\" КОМПАНИЙН ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ ЦУЦЛАХ ЮУ БОЛОВ?
    112.72.13.33
    Мэдэгдсэн Хариулах