С.Баяр, Ч.Давааням нарын давж заалдах шатны шүүх хурал өнөөдөр болно

Шүүгдэгч С.Баярцогт, Б.Бямбасайхан, Д.Ганболд, Б.Ариунсан, Б.Бадрал нарт холбогдох эрүүгийн 1702 00165 0085 дугаартай хэрэгт шүүгдэгч С.Баяр, Ч.Давааням нарт холбогдох хэргийг нэгтгэж, тус хэргийн материалд авагдсан үндсэн эх баримтуудад тулгуурлан нэг шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцэж шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнээд, шүүх хуралдааныг энэ сарын 03-ны өдөр товлосон.

2020 оны долдугаар сарын 23-нд Чингэлтэй дүүргийн Анхан шатны шүүхээс тэднийг гэм буруутайд тооцож, С.Баярт нийтийн албанд ажиллах эрхийг хоёр жилээр хасаж, нийт таван жил хорих ял, Ч.Даваанямд хоёр жил хорих ял тус тус оноосон. 

 

Тодруулбал, С.Баяр нь 2007 оны арваннэгдүгээр сараас 2009 оны аравдугаар сарын 28-ны өдөр хүртэл Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллах хугацаандаа Засгийн газрын 2008 оны арванхоёрдугаар сарын 5-ны өдрийн Хөрөнгө оруулалтын гэрээний тухай тогтоолоор Оюутолгойн ордын ашиглах зорилгоор гадаад, дотоодын хөрөнгө оруулагчтай яриа хэлэлцээр хийхийг Эрдэнэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт, Сангийн сайд С.Баярцогт, БОАЯЖ-ын сайд Л.Гансүх нарт үүрэг болгосон. 

 

Мөн Оюутолгой ордыг ашиглалтад оруулах, хөрөнгө оруулалтын гэрээ байгуулахад олж авсан мэдээлэлд үндэслэн албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж албаны чиг үүргийн дагуу олж авсан мэдээллээ албаны эрх ашгийн эсрэг буюу хувийн ашиг сонирхлоо гүйцэтгэх зорилгоор найз Ч.Даваанямын хувь нийлүүлсэн “Петровис трейдинг” ХХК-нд “Айвенхоу майнз Монголиа инк” компанитай 2009 оны есдүгээр сарын 1-ний өдөр шатах тослох материал нийлүүлэх тухай гэрээ байгуулж, энэ гэрээ нь 2013 оныг дуустал хүчинтэй байх хугацаанд “Петровис” компанид 418,385,173,982 төгрөгийн орлого олох боломжийг олгон, Монгол Улсад хүнд хор уршиг учруулсан гэж үзсэн юм. 

 

Улмаар С.Баяр нь эрх мэдэл, албан тушаалын давуу байдлаа урвуулан ашиглаж, бусдад бий болгосон давуу байдлаас үүссэн хөрөнгийг эх үүсвэрийг нуун далдлах зорилгоор АНУ-руу явж Ч.Даваанямтай бүлэглэн өөрийн том охин Нандин болон Ч.Давааням нарын хамтран эрхэлдэг гэх үл хөдлөх хөрөнгийн бизнесийг үргэлжлүүлэн явуулж байгаа нэрийдлээр АНУ-ын Нью-Йорк, Сиатл хотуудад 2010 оноос 2014 оны хооронд дөрвөн үл хөдлөх хөрөнгийг нийт 11,643,000 ам.доллараар худалдан авч, улмаар дээрх үл хөдлөх хөрөнгө борлуулсны орлогыг АНУ-ын банкан дахь өөрийн болон эхнэр Сувдын дансаар 2011-2017 он хүртлэх хугацаанд 3,596,148 ам.доллар буюу 5,580,444,337 төгрөгийг авч, мөнгө угаасан үйлдэлд гэм буруутайд тооцож байв.

Оллоо.мн 

 
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Mongoliin ardyyd ch ardyyd gyai l boljee 2020-12-05 18:44:40
    Syyh ajillaj chadahgyi bna?ene zasag tednii ajiluulaj ynen sydraga yum daanch alga?ene chag bol hydalchyydiin chyylgan bna!hezee Mongoliin ardyyd saihan chagtai...
  • ХУУЛЬЧ  2020-12-03 06:08:53
    ТЭНГЭР ЗАЯАТАЙ ,ЦЭВЭР ЦУСТАЙ АРДЧИЛСАН МОНГОЛЫН НИЙГЭМД КОММУНИСТ -БОЛЬШЕВИК АРГААР ШҮҮЖ ,ЗХУ-ЫН ПРОКУРОР ВЕШИНСКИЙ ШИГ ЯЛЛАХ АМАРХАНА Л ДАА ,,,,,
  • Бат 2020-12-03 03:13:20
    Бид одоо хөрөнгөлөг бүлэгтэй болсон тэгэхлээр татвар төлөгчдийн хяналтын хуультай болж төсөвт эзэн нь хяналт тавих үеэ энэ л бидний хөгжлийн гарц