Зэвсэгт хүчний хөгжлийн сан тусгай хуультай болно
Зэвсэгт хүчний хөгжлийн санг тусгай хуулиар зохицуулахаар өргөн бариад байна.  Зэвсэгт хүчний хөгжлийн сан 8 төрлийн эх үүсвэрээр хөрөнгө төвлөрүүлэх хуулийн зохицуулалттай ч сүүлийн 20 гаруй жил тус сангийн хөрөнгө зөвхөн энхийг сахиулах ажиллагааны нөхөн төлбөрөөс бүрдсээр өнөөдрийг хүрсэн байна. Иймээс Зэвсэгт хүчний хөгжлийн санг Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан тусгай хуулиар зохицуулах сангийн төрөлд хамааруулж зохицуулахаар Зэвсэгт хүчний тухай хуульд нэмэлт оруулах хуулийн төслийг боловсруулаад байгаа аж.
ЗАСГИЙН ГАЗРЫН ТУСГАЙ САНГИЙН ТУХАЙ хуулийн гуравдугаар зүйлийн 2-т “Нийгмийн даатгалын сан, Эрүүл мэндийн даатгалын сан, Нийгмийн халамжийн сан, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан, Төсвийн тогтворжуулалтын сан, Ирээдүйн өв сан, Улсын авто замын сан, Мэргэжлийн боловсрол, сургалтыг дэмжих сангийн бүрдүүлэлт, зарцуулалтын онцлогтой холбогдсон харилцааг тусгай хуулиар, нийтлэг харилцааг энэ хуулиар зохицуулна” гэж заасан байдаг байдаг.

Монгол Улс НҮБ-ын энхийг дэмжих ажиллагаанд 2002 онд элсэж, цэрэг, зэвсэг нийлүүлэх болсон. НҮБ-аас энхийг сахиулагч бүрт сард 1500 шахам ам.доллар олгодог. Дээрх мөнгөний 30 хувийг салбарын яам нь суутган авч Хөгжлийн сандаа хуримтлуулдаг. Жилдээ 60 гаруй тэрбум төгрөг төвлөрдөг гэх тооцоо бий.

Өнөөдрийн байдлаар Зэвсэгт хүчний хөгжлийн сангийн хөрөнгийг хуулийн дагуу дараах зохицуулалтаар зохицуулж байна. 
 
12.1.Зэвсэгт хүчний хөгжлийн сан зэвсэгт хүчнийг хөгжүүлэх хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, зэвсэгт хүчний үүрэг гүйцэтгэх чадавхыг дээшлүүлэх зориулалттай байна.
12.3.1.зэвсэгт хүчний энхийг дэмжих ажиллагаанд оролцох чадавхыг нэмэгдүүлэх;
12.3.2.террорист үйлдлийн сөрөг тусгай ажиллагаанд оролцох, Гамшгаас хамгаалах тухай хуульд заасан гамшиг, аюулт үзэгдэл, осол тохиолдсон, аюул бий болсон үед, бусад олон талт үүрэг гүйцэтгэхэд хүн, байгаль орчны аюулгүй байдлыг хангах, орон нутгийн хамгаалалтын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэхэд зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүний сургалт болон бэлтгэлийг хангуулах;
12.3.3.зэвсэгт хүчний зэвсэглэл, техникийг сэргээн сайжруулах, шинэчлэх, сургалтын материаллаг баазыг бэхжүүлэх;
12.3.4.энхийг дэмжих ажиллагаанд оролцохтой холбогдсон бусад үйл ажиллагааг санхүүжүүлэх;
12.3.5.энхийг дэмжих ажиллагаа, хүмүүнлэгийн сургалтыг Монгол Улсад зохион байгуулах;
12.3.6.батлан хамгаалах салбарт ажиллаж байгаа офицер, ахлагч, ажилчин, албан хаагчийн нийгмийн хамгааллыг сайжруулах;
12.3.7.Зэвсэгт хүчний хөгжлийн сангийн олон улсын гэрээний заалтын дагуу зориулалт зааж олгосон хандив, тусламжаас бусад орлогын 70-аас доошгүй хувийг энэ хуулийн 12.3.1, 12.3.2, 12.3.3, 12.3.4, 12.3.5-д заасан зориулалтаар санхүүжүүлэх;
12.3.8.энхийг дэмжих ажиллагаанд үүрэг гүйцэтгэхэд оролцогч цэргийн алба хаагч амь насаа алдсан тохиолдолд Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд заасны дагуу түүний ар гэрт нэг удаагийн тэтгэмжийг олгох.
12.4.Энэ хуулийн 12.2.6-д заасан орлого, түүний зарцуулалтыг тухайн улстай байгуулсан гэрээний нөхцөл, болзолтой холбогдуулан Төрийн болон албаны нууцын тухай хуульд заасан нууцын зэрэглэлд хамааруулж болно.
12.5.Зэвсэгт хүчний хөгжлийн санг бүрдүүлэх, зарцуулах журмыг Засгийн газар батална.
 

О.ОНОН
Оллоо.мн
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Үнэн 2020-12-06 14:31:46
    Монголд арми огт хэрэггүй зүгээр хийх ажилгүй зүгээр улсаар хувцаслуулж хооллуулж байдаг баахан нөхдүүд татварын мөнгө хувааж иддэг л газар