Төрийн албан хаагчдын монгол бичгийн түвшинг тогтооно

Монгол хэлний тухай хуулийн хэрэгжилтийг улсын хэмжээнд нэгдсэн зохицуулалтаар хангах чиг үүрэг бүхий Ажлын хэсэг хуралдаж, “Монгол бичгийн үндэсний хөтөлбөр III”-ыг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний төслийг хэлэлцлээ.  Албан хэргийг  монгол бичгээр хөтлөхтэй холбоотой дараах ажлуудыг үe шаттайгаар хэрэгжүүлнэ хэмээн Төрийн албаны зөвлөлийн дарга, Ажлын хэсгийн гишүүн Б.Баатарзориг онцоллоо.

Үүнд, төрийн албан хаагчийн анкетыг бөглөхдөө монгол бичгийн мэдлэг чадвараа өөрөө өөрийгөө үнэлж бичдэг жишиг тогтоох аж. Анкeтанд үндэслэгдсэн зүйлийг төрийн албаны шалгалтаар нотлогдох юм.Төрийн албаны шалгалт болон ерөнхий шалгалтын тодорхой хувийг монгол бичиг эзэлж байгаа.Төрийн  албан хаагчийн анкeтыг төрийн байгууллагаас гадна хувийн хэвшлийн байгууллагууд хэрэглэдэг учраас ийнхүү анкeтанд шаардлага тавьж буй юм.

Мөн албан тушаалтны тодорхойлолтод тавигдах шаардлагуудад монгол бичиг байхаар тусгасан байна. Түүнчлэн  төрийн  албан хаагчдын дунд монгол бичгийн мэдлэгийн түвшинг тогтоох ажлууд хийгдэнэ. Энэ хүрээнд ЗГХЭГ-ын даргатай хамтран баталсан хөтөлбөрийн дагуу төрийн албан хаагчдын хэрэгцээнд тохирсон сургалтуудыг зохион байгуулах аж.

О.МОЛОР
Оллоо.мн

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • ᠵᠦᠪ ᠮᠤᠩᠭᠤᠯ  2020-12-07 14:41:34
    ᠵᠦᠪ ᠡ ᠵᠦᠪ ᠂ ᠤᠷᠤᠰ ᠰᠤᠶᠤᠯ ᠤᠨ ᠪᠤᠭᠤᠯ ᠡᠴᠡ ᠨᠢᠭᠡ ᠰᠠᠯᠵᠤ ᠦᠵᠠ ᠦᠬᠡᠷ ᠤᠳ ᠮᠢ
  • иргэн 2020-12-07 09:44:15
    Худам бичгээ мэдэхгүй, муу мэддэгээсээ болоод төрийн түшээд муу ажиллаад байгаа юм болов уу даа.
  • Ганбаа 2020-12-07 04:46:23
    Хэл, сэтгэхүйгээ дагаж бичиг үсэг нь хөгжих, өөрчлөгдөх ёстой юм билээ. Одоо тэгээд 90 гаруй жил хөгжсөн, Европжсон хэлээ өөрчил .. ану,мину, агур, нигур..гээд ...
  • зочин 2020-12-06 03:25:53
    Буцаагаад харанхуй болгох гээ юу ? Евермонголын араас алхаад марш !
  • иргэн 2020-12-05 04:06:37
    Чингис хааныг яривал хэлмэгдэж, монгол бичгийг хэрэглэхийг болиулж 90 гаруй жил болгосон харалган бодлогоо одоо засахад хэт оройтож, Намынхаа мэргэн жолоодлогоо...
  • Хэнчбиш 2020-12-04 14:05:42
    Монгол бичгийн түвшинг бишмонгол бичгийн тест орсон монгол хэл бичгийн шалгалтыг 12-р анги төгсөгчийн түвшинд шалгахад л болоод явчихна даа
  • зочин 2020-12-04 07:06:24
    Хийх юмаа олж ядах юм даа