"Оюутолгой"-гоос сайхан мэдээ дуулах нь

“Чингис бонд”, “Самурай бонд” гэгчийг гаргаад ихэнхийг нь зам, дэд бүтэцдээ оруулчихлаа. Олон ч аймаг Улаанбаатар хоттой хатуу хучилттай замаар холбогдох болсон нь энэ санхүүжилт нүдээ олжээ гэж хэлмээр. Гэхдээ бонд босгож өр тавьсан учраас буцаагаад төлнө л гэсэн үг. Бондуудын буцаан төлөлт 2017, 2018 онуудад эхэлнэ хэмээн албаныхан тайлбарласан.  Тэгэхээр энэ үед бидэнд өрөө төлөх хөрөнгө хэрэгтэй болж байна. Улсын төсөв, татвар төлөгчдийн мөнгөөр хаа хүртэл өр дарах вэ. Түүний оронд өөр гарц хайх хамгийн зөв сонголт.

Харин хамгийн ойрын хөрөнгө оруулалтыг “Оюутолгой” компанийн хоёр дахь шат буюу далд уурхайн санхүүжилт гэдгийг тайлбарлалтгүй мэддэг болоод байна. Энэ санхүүжилт тасарснаас болж Монгол улсын эдийн засагт хүндрэл үүсч, улсын төсөв төлөвлөгдөөгүйгээр тасарсан. Тэгвэл “Оюутолгой” компанийн далд уурхайн санхүүжилт хэзээ хийгдэх вэ гэдэг асуулт хэвлэл бүрийн тэргүүн нүүрийг чимэх боллоо.

10 гаруй тэрбум ам.долларын хөрөнгө оруулалттай энэхүү төсөл Монгол Улсын эдийн засагт эерэгээр нөлөөлөх нь мэдээж юм. Тиймээс л хүлээлт дээд цэгтээ хүрч, хүн бүр шахам хөрөнгө оруулалтыг хугацааг сураглаж эхлээд байна. Тэгвэл албаныхан “Оюутолгой”-н далд уурхайн хэлэлцээр дуусах шатандаа орсон гэдгийг мэдэгдэж эхэллээ. Өөрөөр хэлбэл тун удахгүй сайхан мэдээ дуулдах нь.


 

“Оюутолгой”-н далд уурхайн хэлэлцээр дуусах шатандаа орсон гэдгийг мэдэгдэж эхэллээ. Тун удахгүй сайхан мэдээ дуулдах нь.

Гэхдээ санхүүжилт хийгдэх хугацааг хойшлуулах талаарх зарим мэдээллүүд чих дэлсэх болов. Энэ талаар “Оюутолгой” компанийн ТУЗ-ийн гишүүн Ч.Отгончулуу “Санхүүжилт олгох хугацааг дахин сунгасан нь манай талаас шалтгаалсан зүйл биш” гэсэн тайлбарыг хэвлэлд өгчээ.

Хөрөнгө оруулалтын хугацаа хойшлох нь зүй ёсны хэрэг аж. Учир нь Монгол Улсын Засгийн газар, Рио тинто компаниудын “Оюутолгой”-д эзэмших хувь, 130-аад сая ам.долларын татварын акт гээд маргаантай олон асуудал шийдлээ олж чадаагүй байгаа тул хөрөнгө оруулагч хаширлажээ.
 
Гэхдээ их хэмжээний хөрөнгийн асуудал шийдвэрлэх далд уурхайн ТЭЗҮ-ийг хэлэлцэж эхэлсэн тухай Уул уурхайн сайд мэдэгдсэн. Энэ хэлэлцээрээр татварын маргаан гэх мэт асуудлууд нааштайгаар шийдэгдсэн хариулт өгнө гэж харж сууна. Хаалттай хэлэлцэж буй асуудлуудын ард 130-аад сая ам.долларын татварын өрийг 30 сая ам.доллар хүртэл бууруулсан тухай ч яриа байгаа юм. Улс төрчид үүнийг өөр өөрийн өнцгөөс тайлбарлаж, нэр төрөө өсгөхөд ашиглацгааж байгаа ч “Оюутолгой”-н хоёрдугаар шатны санхүүжилтийг авахын тулд манайхаас буулт хийсэн нь буруу зүйл биш гэж тайлбарлах хүмүүс цөөнгүй байна.

Товчхондоо Монголын төрөөс “Оюутолгой”-н хоёрдугаар шатны санхүүжилтийг авахын тулд “цагаан туг” өргөсөн нь эдийн засагт сайнаар нөлөөлнө гэж үзжээ. Олзны үүдээ нээж буй “Оюутолгой” төсөлд найр тавихаас ч аргагүй юм.

Ами
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • zochin 2014-10-13 06:03:18
    100 сая $ ярьж байгаад хэдэн тэр бумын ашиг олох гээд байгаа юм бишүү. УИХ-ын дарга Дэмбэрэл 68%-ийн татварыг алга болгохдоо орлох татварыг бий болгоно гэж зарласан. одоо орлох татвар бий болсон нь хаана байна. Өдөр бүр хэдэн саяын хөрөнгө баялаг маань ачигдаад л байдаг. 100 сая доллар маань Дэмбэрэл даргын алхаар хэд дахин алга болчихсон ш дээ. Одоо ханш энэ тэр гэж ЭЗ-ийг хүндрүүлээд байгаа нь далд уурхайгаа өөртөө ашигтайгаар хийх гэж зориуд бий болгосон Рио тинтогийн заль байх гэж л хардаж байгаа
    103.9.90.228
    Мэдэгдсэн Хариулах
  • hstnss 2014-10-09 11:41:15
    Tatvaraa tuluu
    150.129.142.193
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2014-10-08 04:19:25
    Оюутолгойн татврыг бууруулсан төрийн албан хаагчийн нэрийг албан тушаалтай нь ил тод болгоё
    202.21.106.168
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2014-10-08 04:08:55
    манай улс оюутолгойн хараат байдалд орсон нь харагдаж байна
    202.21.106.103
    Мэдэгдсэн Хариулах
  • ичиг ичиг 2014-10-08 03:17:43
    Татвараа төл. Том компани шиг бай. Луйварчидын гар хөл битгий бол манайхан.
    124.158.107.9
    Мэдэгдсэн Хариулах
  • TaxPayer 2014-10-08 02:35:18
    100сая $-н татвараас зайлсхийх гэсэндээ худлаа хошгируулж байна
    202.126.95.76
    Мэдэгдсэн Хариулах
  • Мөндөл 2014-10-08 02:00:59
    Үүнийг дуулаад ичсэн тарвага гарч ирээд хошгирч байна лээ.
    27.123.213.4
    Мэдэгдсэн Хариулах