Давхардсан тоогоор 1787 тээврийн хэрэгслийг ариутгаж, халдваргүйжүүлэлт хийлээ

Улс даяар бэлэн байдлын зэрэгт шилжиж хөл хорио тогтоосонтой холбоотойгоор иргэдийн зорчих хөдөлгөөнд хязгаарлалт хийсэн. Харин үл хязгаарлалтад багтсан 13 аж ахуй нэгжийн ажилчид нийтийн тээврийн хэрэгслээр 06:00-22:00 цагийн хооронд энгийн горимоор зорчиж байгаа.  Өчигдрийн /2020.12.05/ байдлаар 94 чиглэлд 848 тээврийн хэрэгслээр 163067 хүн зорчжээ. Коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх хүрээнд нийтийн тээврийн үйлчилгээнд гарч буй автобуснуудын ариутгал, халдваргүйжүүлэлтийг өдөр бүр 06:00-10:00 цагийн хооронд рейс бүрт эцсийн 19, дундын 10 зогсоол дээр тусгай зөвшөөрөлтэй байгууллагууд хийж байна. Давхардсан тоогоор 1787 тээврийн хэрэгслийг ариутгаж, халдваргүйжүүлэлт хийжээ. Мөн Багануур дүүргийн буухиа үйлчилгээнд хоёр тээврийн хэрэгслээр 137 зорчигч зорчсон байна.

 

НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.