Б.Энхбаяр: Ж.Пунцаг гээд хятадуудаас авлига авсан хэргээр эрүүгийн ял авсан хүн дарга хийгээд явж байна
Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Засгийн газраас 2020 оны 05 дугаар сарын 14-ний өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Төмөр замын тээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэв.
 
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Энхбаяр, Б.Энх-Амгалан, Х.Ганхуяг, Ж.Бат-Эрдэнэ, Х.Булгантуяа, Т.Доржханд нар асуулт асууж, хариулт авлаа.
 

Тухайлбал УИХ-ын гишүүн Б.Энхбаяр “Төмөр замын хуулийг баталсан батлаагүйгээс үл хамаарч үүнээс илүү хүчин төгөлдөр үйлчилж байгаа гэрээ байгаа. Монгол, Оросын хамтарсан 50:50 хувийн хувьцаа эзэмшилтэй "Улаанбаатар төмөр зам" компани 1949 компанийн гэрээгээр үйл ажиллагаа явуулж байгаа. Энэ компанид Монгол Улсын Үндсэн хууль үйлчилдэггүй. Энэ 1949 оны гэрээг хэзээ Монгол Улсын Үндсэн хуульд нийцүүлэх вэ?
 
Мөн 2018 онд ОХУ-тай ЗТ-ын дэд сайд байсан Цогтгэрэл гэж хүн Тарифын хэлэлцээр байгуулсан. Энэ хэлэлцээрээр 25 жилийн хугацаатай мөрдөнө гэж байгуулсан. Энэ хэлэлцээрт 1949 оны гэрээг өөрчлөхгүй, өөрчилбөл энэ хэлэлцээр хүчингүй болно гэж заасан гэсэн яриа байна. Үнэн үү. Үндсэн хуулиас давсан гэрээ байгуулсан дэд сайд байж болох уу?  Үүнийхээ хариуд ОХУ-д хугацаа нь дууссан 1000 вагон оруулж ирсэн гэдэг асуудал яригдаж байгаа. ОХУ-д ашиглалт нь дууссан хичнээн вагон оруулж ирсэн бэ?" гэсэн асуултад Зам тээврийн хөгжлийн сайд Л.Халтар “Төмөр зам гэхээр "Улаанбаатар төмөр зам"-ыг хардаг. Энэ ойлголтоосоо гарах цаг болсон. Яагаад гэвэл говийн бүсийн, хувийн хэвшлийн, төрийн өмчит төмөр замтай болсон. 25 жилийн хугацаатай байгуулсан тэр гэрээнд "1949 оны гэрээг мөрдөж ажиллана гэдэг үг орсон"  юм билээ. Манай дээр болон ГХЯ 1949 оны гэрээг өөрчлөх төслөө ОХУ-ын талд өгсөн, хариу нь ирээгүй байгаа. Газрын төлбөрийн тухайд бусад аж ахуйн нэгжтэй адил газрын гэрчилгээ гарсан газрын төлбөрийг төлөөд явж байгаа. Харин анх төмөр зам барихад бидний оруулсан зүйл бол газар, бусдыг оросын талаас хийсэн юм билээ" гэсэн хариулт өглөө.

Үргэлжлүүлэн УИХ-ын гишүүн Б.Энхбаяр “Төрийн албаны тухай хуульд авлига, албан тушаалын гэмт хэрэгт холбогдсон хүн ажиллах эрхгүй. Танай төмөр замын салбарт Ж.Пунцаг гээд хүн хятадуудаас авлига аваад эрүүгийн ял авсан хүн дарга хийгээд явж байгаа. Танай салбарт авлигач хүн ажиллаж байгаа юу" гэхэд  Зам тээврийн хөгжлийн сайд Л.Халтар “Тэр хүний асуудлаар Ёсзүйн хороонд чиглэл өгсөн” гэлээ.
 


О.ОНОН
Оллоо.мн
 
 
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Монгол иргэн 2020-12-20 13:21:32
    Авилгалдаа хүрэх юм бол ажилд тэнцэх амьд хүн олдохгүй байхаа
    172.69.252.137
    Мэдэгдсэн Хариулах
  • Иргэн 2020-12-09 02:40:23
    Энхбаяр гишүүныг дэмжиж байна ургашаа! Ганц найдвар болж МАН аас гарж ирсэн шинэ залуу лидерийг дэмжинэ.
    172.69.45.143
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2020-12-08 22:59:53
    Ийм этгээд ганц наад хүн чинь биш ээ. Улс орныг удирдаж байгаа хүмүүсийн ихэнх л байхдаа...
    172.69.252.133
    Мэдэгдсэн Хариулах
  • . 2020-12-08 14:54:43
    Халтараа авилгалчдаа зайлуул
    172.69.252.135
    Мэдэгдсэн Хариулах
  • nkk 2020-12-08 08:10:47
    uxsenuu chin chiglel ogox xalaach
    172.68.146.239
    Мэдэгдсэн Хариулах