СХД-ийн нөхөн сонгуулийг Ерөнхийлөгчийн сонгуультай нэг өдөр явуулна
УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар тойрогт явуулах УИХ-ын нөхөн сонгуулийн товыг тогтоох асуудлыг хэлэлцэв. УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар нийслэлийн Засаг даргаар томилогдсоноор тус дүүрэгт нөхөн сонгууль явуулах учиртай. Нөхөн сонгуулийг Ерөнхийлөгчийн сонгуультай хамт явуулах төсөл боловсруулжээ.

Нөхөн сонгуулийг дангаар нь явуудахад   нэг тэрбум гаруй төгрөгийн зардал гарах бол  Ерөнхийлөгчийн сонгуультай хамт явуулбал 100 сая төгрөгийн зардалтай гэсэн тооцоог Сонгуулийн ерөнхий хорооноос ирүүлсэн байна. Иймээс Ерөнхийлөгчийн сонгуультай хамт явуулахаар төсөл боловсруулжээ.
Улмаар гишүүдийн олонх нь СХД-ийн нөхөн сонгуулийг Ерөнхийлөгчийн сонгуультай хамт явуулахыг дэмжлээ.

Ерөнхийлөгчийн сонгуулийн товыг ирэх оны нэгдүгээр сард тогтооно.

О.ОНОН
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Бат 2020-12-09 06:34:40
    Нөхөн сонгуулийг өмнөх хүчинтэй сонгуулийн тэр хүний дараагийн хүнийг л авдаг хууль гаргаач ОУ зээл авч сонгууль хийхгүй баймаараа
    162.158.165.21
    Мэдэгдсэн Хариулах